В.Путиныг доромжилсон хөтлөгч Fox news-д цаашид ажиллахгүй
Мэдэгдэлд дурдсанаар “О’Рейлиг буруутгаж буй үндэслэлийг сайтар нягтлан үзсэний эцэст хөтлөгчийг Fox News телевизэд цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэжээ”.
О’Рейли одоо ээлжийн амралттай байгаа ба ирэх даваа гарагт ажилдаа орохоор төлөвлөж байгаа аж.
New York Magazine-д мэдээлснээр, Fox News үзэгчидтэй нь сүүлчийн удаа уулзуулахын тулд эфирт гарахыг түүнд зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Билл О’Рейли телевизтэй хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгож байгаа аж. Ажлаасаа гарах болсон шалтгаан бол намайг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа явдал гэж О’Рейли онцлон хэлсэн байна.
О’Рейли Fox News-д 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “түүхэнд хамгийн сайн мэдээний нэвтрүүлгийг бий болгож, түүнийг хөтөлж чадсанаараа маш их бахархаж байгаа төдийгүй Fox News-ийг Америкийн телевизийн зах зээл дээрх зонхилогч мэдээний телевизийн сүлжээ болгоход ихээхэн хувь нэмэр оруулж, америкчуудад байнга мэдээлэл өгч байсандаа сэтгэл хангалуун байна” гэж мэдэгджээ.
Өдгөө 67 настай О’Рейли бол хурц, өдөөн хатгасан, хүний хор шарыг малтсан үг яриатай гэдгээрээ нэрд гарсан хамгийн алдартай хөтлөгч, тоймчдын нэг билээ. Тухайлбал, тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ оны 2 дугаар сард ярилцах үеэрээ Оросын төрийн тэргүүн Владимир Путиныг “алуурчин” гэж нэрлэжээ. Үүнтэй холбогдуулан В.Путины хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ”иймэрхүү үг яриа бол байж боломгүй зүйл, О’Рейли уучлал гуйх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Хариуд нь О’Рейли тохуурхсан өнгө аясаар “уучлал гуйхад бэлэн байна, гэхдээ 2023 оноос наашгүй шүү” гэж хэлжээ.
Хохирогч эмэгтэйчүүд нь хөтлөгчтэй хамт Fox News-д ажилладаг байсан эсвэл түүний нэвтрүүлэгт уригдан оролцсон хүмүүс бөгөөд О’Рейли тэдэнд албан тушаалыг чинь ахиулна хэмээн амлаж, үүний хариуд бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байсан аж. ”The New York Times” сонинд бичсэнээр, дээрх мөнгөний зарим хэсгийг нь О’Рейли өөрөө төлсөн бол үлдсэнийг нь телевизийн захиргаа төлжээ.
URL: