БНАСАУ “гэмт” үеэ эргэн дурсахыг санал болгов

“Гэмт өнгөрсөн үеэ эргэн нэг харахыг Японы тал хүсэхгүй байгаа учраас Пхеньян болон Токиогийн хооронд дайсагналцсан харилцаа хэвээр үргэлжилж байна” хэмээн БНАСАУ-д гардаг “Нодон шинмун” сонинд бичжээ. “1910-1945 оны хооронд Солонгосыг эзлэн түрэмгийлж байх үед үйлдсэн аймшигт гэмт хэргийнхээ төлөө нийт Солонгосын ард түмнээс төрийн хэмжээнд уучлалт гуйж, нөхөн төлбөр олгох ёстой” хэмээн энэ сонинд дурджээ. Зөвхөн ийм тохиолдолд “БНАСАУ-тай харилцаагаа сайжруулахад найдлага тавьж болно” хэмээн тус сонин онцолсон байна.

Мөн тус сонины үзэж байгаагаар “Японы консерватив хүчнийхэн өөрийнхөө орны түрэмгийлэгч өнгөрсөн үеэ зөвтгөх гэж оролдож байгаа төдийгүй одоо хэр нь Японы эзэнт гүрэн тэргүүтэй “Аугаа зүүн Азийн хамтын хөгжлийн” талаар мөрөөдөж байна” хэмээжээ.

1910-аас 1945 оны хооронд Японы засаг захиргааныхан боолын ажил хөдөлмөр эрхлүүлэхээр 8,4 сая солонгосчуудыг хүчээр гарган авч явсан байдаг гэнэ. Тэдний нэг сая гаруй нь амь үрэгдсэн байна. 1965 онд Японы тал Өмнөд Солонгостой харилцаагаа хэвийн хэмжээнд оруулжээ. Харин Пхеньянтай харилцаагаа сайжруулж чадаагүй байгаа билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих