Гялгар уутны хэрэглээнээс хасах хуулийн хэрэгжилт хангалттай
Хуулиараа бол гялгар уутыг хэрэглээнээс хасаад хэдэн жилийн нүүрийг үзсэн. Гэвч өнөөдөр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь захын дэлгүүр, худалдааны төвөөс л анзаарагдана Гэвч мэргэжлийн байгууллагууд хуулийн хэрэгжилтэнд 64 хувийг өгчээ. Ямарваа зүйлийг 50 аас дээш хувь руу оруулбал хангалттай гэсэн дүгнэлт байдагийг хар ухаанаар ч ойлгомжтой. Гэтэл бүх худалдааны төвүүд бүр томоохон сүпермаркетуудад ч энэ зөрчил байсаар байхад чухам яагаад ийнхүү 64 хувийг өгч байгаа нь ойлгомжгүй юм.
Ямар ч байсан албаны эх сурвалжий хэлж байгаагаар гялгар уутыг хэрэглээнээс хасах байдал удаашралтай байгаа нь хилийн хяналт сул байгаагаас хамааралтай аж. Ганзгын худалдааг хуульчлан хориглоогүйгээс ийнхүү хэрэглээнд байсаар байна гэнэ.
Г.Туяа
URL: