Оюу толгойд манан буув
Өнгөрсөн бямба гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гэнэт өтгөн манан буусан байгалийн ховор үзэгдэл боллоо. Энэ үеэр Оюу толгой, Таван толгой чиглэлд нисэх байсан хэд хэдэн нислэг саатаж арга буюу Даланзадгад хотноо буухад хүрэв. Галбын говьд намар оройн өдий цагаар манан будан огт буудаггүй гэнэ. Уг манан буух үеэр нисэх онгоц төдийгүй уул уурхайн машин техник хүртэл өмнөх замаа харалгүй хагас өдөр ажил тасалджээ.
URL: