Сирид дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 120оос давжээ

149247691958f563f723fedСирийн Засгийн газрыг дэмжигч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан автобусны цуваа өнгөрсөн бямба гарагт дэлбэрэлтэд өртсөний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 120-оос давжээ. Энэ халдлагын дараа тус улсын засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд байлдааны ажиллагаа эрчимжээд байна.

Сирийн хойд нутгийн Алеппо хотод засгийн газрын хяналтад байдаг бүсэд тэсрэх төхөөрөг ачсан автомашин бямба гарагт дэлбэрсэн юм. Уг дэлбэрэлтэд сөрөг хүчнийхэнд бүслэгдсэн хотуудаас оршин суугчдыг зөөн гаргаж байсан автобуснуудын цуваа өртсөн билээ.

“Сирийн хүний эрхийн ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, дэлбэрэлтэд 126 хүн өртөн амиа алдсаны 68 нь хүүхэд байжээ.

Дэлбэрэлттэй холбогдуулан Сирийн ГХЯ ням гарагт мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд “олон улсын хамтын нийгэмлэг Сирийн Засгийн газартай хамтран ажиллаж, Сирид тогтвортой байдлыг сэргээхийн тулд терроризмтой тэмцэхийг эн тэргүүнд тавих хэрэгтэй байна” гэж дурджээ.

Уг дэлбэрэлтийн хариуд Сирийн засгийн газрын цэргүүд Идлиб, Хама муж болон бусад газарт сөрөг хүчний байрлалуудад агаараас цохилт өгсөн байна. Сөрөг хүчнийхэн хариуд нь давшилтаа эрчимжүүлж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих