2017-2023 ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГЭЭ БОЛОВСРУУЛЛАА
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс орон нутгийн болон төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай хамтран “Эрчим хүчний удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 4 сарын 12-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 2017-2023 онд аймгийн хэмжээнд баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, энэ салбарт тулгамдаж буй чадвартай боловсон хүчний дутагдал, техник хэрэгслийн хүрэлцээ муу, ажиллах орчин нөхцөл хүндрэл бэрхшээлтэй байдаг гэх мэт асуудлыг хөндсөн байна.
Түүнчлэн 2023 он гэхэд Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарыг хэрхэн хөгжүүлэх, шинэ Даланзадгадад дулаан эрчим хүчний салбарын ажлуудыг хэрхэн шийдвэрлэх хамгийн зөв гарц гаргалгааг хэрэгжүүлэх гээд олон чухал асуудлыг хэлэлцэн, бодлогын баримт бичигтээ тусгасан ба аймгийн 15 сумын эрчим хүчний салбарын удирдлагууд бүрэн хамрагдсанаараа үр дүнтэй болжээ.
URL: