Олон нийт Н.Энхбаярт итгэл үзүүлэх магадлал өндөр байна

7715“Ерөнхийлөгчийн сонгуульд та хэнийг дэмжих вэ” гэсэн санал асуулгыг Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тэргүүлсэн тухай мэдээлэл өчигдөр цацагдсан.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ийнхүү олон нийтийн дунд нэр хүндтэй байгаа нь саяхан цацагдсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтэй холбоотой гэдгийг ажиглагчид бичиж байгаа нь оргүй биш.

Одоогийн нөхцөлд УИХ-ын дарга М.Энхболд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ тохиолдолд Б.Бат-Эрдэнэ намаасаа гарч ирэх магадлал хомс. Шинэ Засаг байгуулагдсаны дараа түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилуулсан нь анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгуулиас холдуулах гэсэн холын алхам байсан мэт.

Ямартай ч МАН энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлвэл ялалт байгуулах боломж өндөр байгаа нь тодорхой байна.  Мөн Б.Бат-Эрдэнээс дутахгүй нэр хүндтэй  өөр нэг эрхэм бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой гэдгээ илээр зарлаагүй ч сүүлийн үед хийж буй улстөрийн алхамуудаас нь харахад нь үзээд алдсан ч яахав гэсэн далд бодол тээж яваа гэлтэй.

Тэгвэл Сант маралын судалгаанд аман хүзүүдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Хууль эрх зүйн талаасаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд түүнд ямар нэгэн хаалт, хориг байхгүй гэдгийг намынхан нь ярьцгааж байгаа юм. Н.Энхбаярын тухайд Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ард түмэн түүнд ахин итгэл хүлээлгэхийг үгүйсгэхгүй. Үгүй ядаж л МАН-аас нэр дэвшигчийн хүчтэй өрсөлдөгч байж санал хуваах өндөр магадлалтай юм. Хэрвээ ингэж санал хуваагдвал АН-аас нэр дэвшигч дундуур нь гараад ирэх боломж бас бий.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 14 April 2017

Монголчууд тэнэгээсээ болж өнгөрсөн 27 жилд үйлээ үзлээ.Энэ он жилүүдэд гол гол үүрэг гүйцэтгэж хэн болохоо харуулсан алдарт авилагачийг шүтээд юунд хүрэх вэ.МАН ыг дахин залаад өнөөдөр шороо үмхээд сууж байна.Бид ийм тэнэг болчихсон юмуу.Арайчдээ

Нэр: Зочин Огноо: 14 April 2017

Яахаараа ийм дүгнэлт гардаг байнаа.Мрнголчууд үнэхээр Тэнэгэрчихэж.Хэн болохоо нэгэнт нотолсон энэ хүнийг магтаад байдаг нь арга ядарсан хэрэг боловуу?Их мөнгөнөөс салж түүнийгээ мөрөөдөж байдаг энэ шуналтанд итгэж байгаа хүмүүсийг үнэхээр өрөвдөх юм.Ийм хүмүүсээс болж монголчууд сонголтоо алдаж зүдэрч байна шүүдэг.Ойлгоочээ.

Сэтгэгдэл бичих