NBA News: Дорнод бүсийн багууд хэдээр гарах нь тодорхойгүй байна

149188744558ec6555bc505АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн 2016-2017 оны улирал дуусахад нэг тоглолт үлдээд байна.

1. Торонто – Кливлэнд, Милоуки – Бостон багуудын тоглолт хэн нь хэдээр гарахыг шийдэх тоглолтууд болно. Тус багийн дасгалжуулагч нар хэдээр гарах нь ашигтай вэ гэдгийг энэ удаад тооцох хүндрэлтэй байгаа бололтой. Эхний дөрвөн баг болон сүүлийн багууд одоо болтол хэдээр гарах нь тодорхойгүй хэвээр байгаа билээ. Эдгээр багуудын сүүлийн тоглолт бүгд нэг цагт, нэг зэрэг эхлэх ажээ.

2. Жэймс Харден энэ улирлын 21 дэх трипл даблаа хийж баг нь 135-128 Сакраменто Кингс багийг буулган авлаа. Гэхдээ түүний амжилт Р.Уэстбруукийн амжилтанд даруулав.

3. Миннесота Тимберволвес багийн залуу тоглогч Карл-Энтони Таунс Лейкерстэй хийсэн тоглолтонд 40 оноо, 21 самбар авсан ч хожил авч чадаагүй билээ. Гэхдээ тэрбээр лигийн түүхэнд хамгийн залуудаа 2000+ онооны босго давсан 2-дахь тоглогч болж байгаа юм. Түүнээс өмнө энэхүү амжилтыг “Хаан” ЛеБрон Жэймс үзүүлж байсан юм байна. Л.Жэймс 20 нас 102 хоногтойдоо энэ амжилтад хүрч байсан бол К.Э.Таунс 1 нас , 145 хоногтойдоо энэхүү амжилтын эзэн болжээ.

4. Өнөөдөр Дорнод бүсийн тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Индиана Пэйсерс баг Филадельфи 76-г буулган авч плей-оффын бодит боломжоо авч үлдлээ.Тус багийн лидер Пол Жорж 27 оноогоор багаа тэргүүлсэн байна.Пол Жорж сүүлийн тоглолтуудад 30,6 оноо дундаж үзүүлэлтээр авч багаа плей-оффд оруулахын төлөө маш сайн тоглолт үзүүлж байгаа юм.

5. Мөн өнөөдөр Кливлэнд Кавальерс баг Майами Хиттэй 81 дэх тоглолтоо хийлээ. Майамичууд хожигдвол плей-оффын гадна үлдэх байсан болохоор дөрөвдүгээр үед маш сайн тоглолт үзүүлж нэмэлт цагт 124:121 харьцаагаар буулган авсан юм. Өнгөрсөн жилийн аварга Кливлэндэд хэдээр гарах нь чухал асуудал биш бололтой. Тэд өнөөдөр К.Ирвинг, Л.Жэймс хоёрыг амраах нь гол асуудал байжээ.

6. Дорнод бүсэд 3 баг плей-оффын эрхийн төлөө ширүүн тэмцэлдэж байна. Сүүлийн тоглолтонд Индиана хожигдож, Чикаго Буллс, Майами Хит багууд хожин амжилт нь тэнцвэл Индиана Пэйсерс хоорондын тоглолтын харьцаагаар хасагдахаар болжээ.

Эсрэгээр Индиана Атлантаг хожин, нөгөө хоёр багийн тоглолтын харьцаа тэнцвэл Чикаго наймаар гарах ажээ.

Майами – Вашингтонтой
Торонто – Кливлэнд
Милоуки – Бостон
Чикаго – Брууклин
Индиана – Атлантатай гэсэн хуваарьтай.

7. Өрнөд бүсийн багууд плей-оффд хэддүгээр байраар шалгарах нь тодорхой болсон бөгөөд
Голден Стэйт Уоррирс – Портлэнд Трайл Блазерс
Сан-Антонио Спэрс – Мемфис Гриззлес
Юта Жазз – Лос Анжелес Клипперс
Хьюстон Рокитс – Оклахома Сити Тандер багууд учраа таарахаар болжээ.

8. Милоуки Баксын Грек од Я.Антетокоунмпо кареерийнхаа 8 дахь трипл даблаа хийж багтаа тун чухал ялалт авчирлаа. Баксчууд өнөөдөр 89-79 харьцаатайгаар Шарлоттаг буулган авсан ба 6 байраа хадгалж үлдлээ. Хэрэв өнөөдөр хожигдсон бол тус багийн байдал хүндрэх магадлалтай байсан билээ.

9. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдоор Р.Уэстбруук, Пол Жорж нар нэрлэгджээ.

 

Ч.Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих