Монгол Грек шиг түүхээс өөр ярих юмгүй, дампуурсан үндэстэн үү

8643

Монгол агуу их дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг,илжиг модон хударгандаа дуртай,нохой хозлуулсан эзэндээ янаг гэдэг шиг гилжигнэн дагаж, тал засан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн юм биш үү.

Өөр үндэстэн татвар өөрчлөх жижигхэн хөдөлгөөнд л дэрхийн босдог. Германы дэлгүүрт гуравхан хоног банан тасархад төр хөмрүүлнэ гэж үздэг.

Манайд хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалаас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг мэргэжил байна.

Манайд хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалаас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг мэргэжил байна.

Тэр бол хуулийн байгууллагууд. Татварын газрууд. Тэд төрийн яамдаас том барилгад багтаж ядан язганаж байна.

Тэд монголын армиас олон дахин том, илүү хүчирхэг, илүү олон хуулиар зэвсэглэсэн.

Тэд монголын ард түмнийг харийн дайснаас хамгаалахгүй, дээрэмчин,луйварчин, хулгайч, авилгачдаас аврахдаа өөрийн үзэмжээр хандана. Татварчид асар том хулгайчаас холуур явж,уул уурхай,алтчин,барилга, шатахууны олигархийн өмнө ЦААСАН БАР.

Тэд жижиг үйлдвэрлэгч, иргэн, ТҮЦ ажиллуулдаг хүмүүст ЭР БАР.

Муу нэртэй соц нийгэмд хамгийн том барилгууд сургууль, эмнэлэг байсан бол өнөөгийн монголд цагдаа. Мөрдөн байцаах газрууд, АТГ, дүүргүүдийн шүүх, прокурорууд,татварын газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шоронгууд.

Жижиг монголд юу их вэ. Гудамжаар дүүрэн жандарм. Улаанбаатар хотын төсвийг Бат-Үүл нар яаж баян болгов. Замын цагдаагаар.

Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд оффшор, моффшор гээд бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсдаг.

Догшин Иван хааны үед Оросд сахал ургуулсны татвар, сахал ургуулаагүйн татвар гэж зэрэг авдаг байсан шиг УБ-т хурдан явбал торгууль, удаан явбал торгууль, зогсвол торгууль, зогсоол барихад татварын мөнгөнөөс зарцуулаагүй байж машин ачсны дээрэм, урд өдөр ёлко хийснийг үүрээр ангуучлан үлээлдэг шинэ аргачилал, булангийн ард жирийн машинд отож ангуучлах технологи зэргээс асар их төсөв бүрдүүлнэ.

Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд оффшор, моффшор гээд бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсдаг.

 

Хамаг нийтээр нь дээрэмдэж, яргалж байхад ган ч хийхгүй.

МОНГОЛ ноходын орон боллоо. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач,зээ нараа залаад жандармууддаа бороохойдуулаад угаадсаа гиншигнэн долойх зодуурын нохой болсон юм шиг харагдана.

инженер Со


URL:

Сэтгэгдэл бичих