“Гулгаа массаж”-ны балагийг бага дээр нь
“Лантуун дохио” ТББ-аас нийслэлийн гудамж талбайд наасан “Гулгаа массаж” гэсэн заррыг хуулж цэвэрлэх, цаад эздийг нь олж цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар ажиллаж байна. Энэ зарын цаана насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэрэг гарч байсан аж. Мөн садар самуу хар тамхи, охидыг элдэв барьцаанд оруулан хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүн худалдах, энэ бүх гэмт хэргүүд энэ бүхний цаана цэцэглэж байгаа.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан энэ талаар “Бид энэ аяныг том хэмжээгээр хоёр дахь жилдээ хийж байгаа бөгөөд энэ удаад асуудалтай газруудыг шалгуулах, утасны дугаар эздийг илүүрэн цагдаагийн байгууллатай хамтран ажиллах болно гэсэн юм.
Ийнхүү “Гулгаа массаж” гэсэн зар нийслэлийг бүрхэж хоёр алхаад ийм зартай нүүр тулж байгаа. Харамсалтай нь үүний эсрэг хууль хянлатынхан, хүний эрх, хүүхдийн эрхийн байгууллагууд юу ч хийхгүй, дуугарахгүй байна. Гэтэл зар бүрхийн цаана хэчнээн охид бүсгүйчүүд шаналж, хүчээр биеэ үнэлж, бусдын эрхшээлд автаж байгааг хэлэхэд хэцүү.
Гулгаа массаж гэсэн зарыг хэчнээн урж хаяад далд биеэ үнэлэлт буурахгүй. Тэгэхээр энэ бүхний эсрэг хууль хяналтынхан төрийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. нэг л мэдэхэд гулгаа массажны балагийг арилгаж дийлэхгүй болохвий.
Г.Санчир
time.mn
URL: