ОУВС-ын хөтөлбөр, төсвийн тодотголын талаар хэн юу хэлэв
УИХ-ын хаврын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв үү, МАН-ын оруулж ирсэн төсвийн тодотгол туйлын хангалтгүй байна гэхчлэнгээр байр сууриа илэрхийлж байв. Тэгвэл дээрх асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.
ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон. 2.4 тэрбум долларыг хөгжлийн банк даана. 3.1 нэг тэрбум төгрөгийг гадны хандивлагчид ирүүлнэ. Тухайлбал саяхан УИХ-ын дарга Япон улсад хийсэн айлчлалын үеэр японы талаас манайд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Манай улсын эдийн засаг тогтворгүй байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Бүх салбаруудаа ижил хэмжээнд хөгжүүлж байж эдийн засгийн өсөлт авч ирнэ. Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 8-10 хувьд хүргэнэ.
Улс орны эдийн засаг төсөв санхүүгийн байдал хүнд байдалд байгаа. Энэ байдлаас гарахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй. Олон улсын туршлагаас харахад хямралаас гарахын тулд Унгар, Грек зэрэг орнууд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж эдийн засгийн хүнд байдлаасаа гарсан. Тэр үед ч гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.
Түүхэндээ анх удаа төсвийн тодотголыг ингэж зардалаа нэмсэн байдалтайгаар баталлаа. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт МАН айхтар илбэ үзүүлээд ард түмний санал авчихсан. Гэтэл өнөөдрийн энэ төсвийн тодотголоос харахад бүх зүйлийг эсрэгээр нь хийж байна. Нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэсэн атлаа одоо 7 төрлийн татвар нэмээд оруулаад ирлээ. Энэ нь ард түмний халаасыг хоослох, амьдралд нь нөлөөлөх татвар болж байна. Төрийн зардлыг бууруулна гэсэн. Гэтэл төсвийн тодотголоороо төсвийн ерөнхийлөн зарцуулагч нарын зардлыг 200 тэрбумаар нэмэгдүүлээд оруулаад ирсэн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэсэн. Гэтэл 2016 оны төсвийг хэлэлцэхдээ 40 хувь, сая тодотгол дээрээ ахиад 20 хувь бууруулчихсан. Тиймээс би Б.Чойжилсүрэнг хардаж байна. Хүүхдийн мөнгөний 20 хувийг талон болгож тараана гэдэг нь ОУВС-ийн биш Б.Чойжилсүрэнгийн санаа байх. Энэ талын арын хаалгаар иргэдэд хүрэх нь. Хүүхдийн мөнгийг ийм байдлаар буруу зүйл зарцуулах нь байна.
Мөн нэг ч төгрөгийн зээл авахгүй, зээл авч иргэдээ дарамтанд оруулахгүй л гэсэн. Гэтэл одоо энэ хоёр дарга очсон газар болгоноосоо зээл гуйгаад л яваад байна. Ийм байдлаар сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг төсвийн тодотгол оруулж ирж байгаа нь маш харамсалтай байна. Ард түмэн энд чинь маш их эгдүүцэж байна.
Энэ төсөв чинь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа. Хотын захиргааны нөхдүүд 60 тэрбумаар Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж олж өгч байгаа байх. Уяачдын холбооныхоо яаманд 60 тэрбум төгрөг төсөвлөөд оруулаад ирсэн байх жишээтэй. Энэ төсөв угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулагдана л гэсэн үг. Ийм байдлаар төсөв явж, ард түмний саналыг худалдаж авах зорилгоор төсвийг тодотгож болохгүй. Тиймээс АН-ын гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.
Зарим нөхдүүд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр сайн хөтөлбөр мэтээр ярьж байх юм. Олон улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засаг нь дампуурсан улс орон цөөнгүй бий.
ОУВС бол хамгийн эцсийн боломж мэтээр харж байгаа нь эрх баригч намын бодлогогүйн шинж. Эрх баригчдын хууч сэдэрсэн байна. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй гээд байсан амлалт хаа байна. Бүх алдаагаа Ардчилсан нам руу тохож алт шиг сайхан Ардын нам гэж ярих нь боломжгүй зүйл.
Төсвийн тодотголын батлахдаа төсвийн хүрээний мэдээлэл, дунд хугацааны баримт бичгээ хөндөхгүйгээр баталмаар байна. ОУВС-аас орж ирэх 3 тэрбум долларын 1.6 тэрбумыг урсгал зардал, үлдсэн хөрөнгө нь төсөл хөтөлбөрт зарцуулахаар байгаа. Ер нь 1,5 тэрбум гэдэг бидний яриад байгаа Чингис бондын хөрөнгөтэй тэмцэх хэмжээний мөнгө шүү дээ. Энэ хэмжээний мөнгийг төслүүд рүү оруулах гэж байгаа гэхээр энэ хэмжээний өр бий болно.
Төсвийн зарим нэгэн зүйл дээр тодотгох шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ хасаж танаж болох бүр зардлаа танаж, хийж болох бүр орлогоо хийж үзэх хэрэгтэй.
Төсвийн тодотголыг сайжруулж батлах нь зүйтэй. Төсвийн тэнцэтгэлийг, сайжруулахыг нухацтай ярилцах нь зүйтэй. ОУВС-гийн шаардлагад хариу өгөхийн тулд л тодотгол хийлээ гэж ойлголттой асуудалд хандмааргүй байна. Харин эдийн засаг санхүүгээ эрүүлжүүлэх бодлогын суурийн тавьж өгч байна гэдэг хандлагаар хандах юм байна гэж ойлгож байна. Орж ирсэн төслөөс харахад орлого нэмэгдэх төсөл нэлээд байгаа нь харагдаж байна.
Дэлхийн банк судалгаа хийгээд орон нутгийн хөгжлийн санд дэмжлэг үзүүлж байгааг би дэмжиж байна. Гэхдээ буруу зөв хийсэн гэж шүүх хэрэггүй. Харин хуваарилалтыг нь тэгш хийх хэрэгтэй. Концессыг улсын төсвийн салшгүй нэг хэсэг мөн гэдгийг хуульчилъя гэдэг санал гаргая. Ингэж байж л төсвийн нэгдмэл байдал хангагдана.
Төсвийн тухай хууль татварын нэмэгдлээр 203 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсөөлөл 50 хувиар буурсан. Үүнийгээ засах хэрэгтэй. Шахаж шаардаж авах ёстой юмнуудаа авах ёстой юм биш үү. Төсвийн алдагдал өмнөх төсвөөс 9.1-10.6 болсон. Үүнийгээ ядаж өмнөх 9.1 рүү оруулах хэрэгтэй.
Үнэхээр төсвөө эрүүлжүүлэх бодлого оруулж ирж байгаа бол төсвийн сахилга хариуцлагаа сайжруулах ёстой. Зөвхөн ОУВС-ийн хэлэлцээрийг хийж, тэднийг аргалсан юм шиг зүйл яриад байх юм. Уг нь бид ОУВС-аас давж, шахаж шаардаж хариуцлагажуулах ёстой. Тэтгэвэр тэтгэмж, машин унааны асуудлыг яригдсан атлаа алтны татварыг нэмэгдүүлэхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай байна.
Сайжруулах зүйл их байна. Хямрал гэж гуниж гутраад байхын оронд засч, сайжруулах, орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 948 байсныг 975 болгочихсон. Ер нь үүнийгээ жаахан ч гэсэн зарцааж болдоггүй юм уу. Алдагдлаа багасгах үүнээс сайжруулж, шахаж шаардаж ажилламаар байна.
Б.Батчимэг
http://paparatsi.mn/z38
URL: