МОНГОЛЫН УУЛ УУРХАЙГ ОНИЛСОН ГАДНЫНХАН

Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг 162 тэрбум тонн хэмээн тооцоолсон. Оюутолгойн ордын үйлдвэрлэл эхлэх үед жилд 450 мянган тонн зэс, 330 мянган тонн алт олборлох боломжтой. Энэ мэтээр тооч вол урт жаг саалт гарах нь тодорхой. Бай галийн баялаг ихтэй манай оронд гаднын компаниуд үйл ажиллагаа эрхлэх нь ихэсчээ. Одоогоор гаднын хэдэн компани үйл ажиллагаа явуулж буй талаар албан ёсны тоо алга. Тэдний заримаас нь танилцуулж байна.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын “Erdene Resource Development Corp” компани Монголын зүүн өмнөд хэсэгт байрлах “Цэнхэр номин” гэх алт, өнгөт металлын ордыг эзэмшиж, хайгуул явуулдаг. Уг бүсэд алтны шинэ орд илэрсэн тухай есдүгээр сарын эхээр зарласан бөгөөд сорьц авсан хоёр цэгт хөрсний агууламжийн тонн тутамд 0.47-1.4 грамм алт байгааг тогтоосон. Энэхүү “Цэнхэр номин” ордод “Номин тал”, “Алтан нар”, “Оюут хөндий” зэрэг төслийн талбай багтдаг аж. 3:2 км газрыг хамран оршдог “Алтан нар” төслийн талбай нь алт, зэс, молибден, мөнгөний нөөцтэй юм байна. “Erdene Resource Development Corp”-ийнхан тус талбайд явуулсан анхныхаа өрөмдлөгийн дүнг аравдугаар сарын 13-нд мэдээлсэн юм.

Тодруулбал, дөрвөн цэгийг сонгон өрөмдлөг явуулахад 55 метрийн гүн дэх хөрсөнд 1.02 грамм алт, 12 грамм мөнгөний илрэл бийг тогтоожээ. Компанийн цахим хуудсанд Монголын баруун урд хэсэгт 250 мянган га газрыг эзэмшдэг гэж бичжээ. Түүнчлэн тэд Төв аймгийн Зуунмод сумын нутагт 6041 га газрыг хамран орших зэс молибдений ордыг 2002 оноос эзэмших болжээ. Мөн Дорноговь, Хэнтий аймгийн заагт, Улаанбаатараас 300, төмөр замаас 63 км-ийн зайд, 4.7:1.8 км газрыг хам ран оршдог Галшарын нүүрс ний ордыг 2008 оноос эзэмших болсон байна. “Google finance”-д тус ком панийг өнгөрсөн оны эцсээр Баянхонгор, ГовьАлтай, Сүхбаатар аймагт нүүр с ний хайгуулын зургаан ли цензийг эзэмшдэг хэмээн дурд жээ.

“Erdene Resource Development Corp” компани нь Монголоос гадна Канад, АНУ-д уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг бөгөөд нийт 4.2 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй. Өнгөрсөн сарын 31-нд нэгж хувьцаа нь 0.445 ам.доллартай тэнцэж байв. Австралийн “Voyager Resour ce’s” компани нь Оюу толгойн ойролцоо алт, зэсийн “Хонгор” төслийг хэрэг жүүлдэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эзэмших болсон уг ордод нийт долоон удаагийн өрөмдлөг хийсэн бөгөөд 50 метрийн гүнд тонн хөрс тутамд нэг хувийн агууламжтай зэс, 64 метрийн гүнд 0.3 грамм алт агуулагдаж байгааг илрүүлсэн аж. Түүнчлэн “Voyager Resource’s”- ийнхан манайд алт ны “Цагаан чулуут” төс лийн 80 хувийг эзэмшдэг.

Тус орд нь 3971 га газрыг ха мар даг бөгөөд судалгаагаар 47 мет рийн гүнд тонн хөрс ту тамд 0.71-0.84 грамм алт бийг тогтоожээ. Компанийн албан ёсны цахим хуудсанд “Цагаан чулуут” ордыг Улаанбаатараас зүүн хойд зүгт ойролцоогоор 520 км-ийн зайд оршдог, алтны ихээхэн нөөцтэй гэж бичжээ. Канад улсын “Prophecy coal” компани нь Улаанбаа тараас 430 гаруй, ОХУ-ын хилээс ердөө 17 км-ийн зайд байрлах Улаан-Овоогийн нүүрс ний ор дыг 100 хувь эзэмш дэг. Уг орд сайн чанарын 209 сая тонн нүүрсний нөөцтэй юм байна. Мөн тэд уг нүүрсний ордоос зүүн хойд зүгт 17 км-ийн зайд 4773 га талбайг хам ран орших “Их хужирт” ордыг 100 хувь эзэмшдэг аж. Уг ор дод 19 метрийн гүнд хайгуул явуул сан тухайгаа “Prophecy coal”-ийнхан наймдугаар сард мэдээлж байсан юм. “Их хужирт” дахь нүүрс 20.96 хувийн чийгшилтэй, 0.35 хувийн хүхэр агуулдаг аж. “Prophecy coal”-ийнхан уг ордыг эзэмшихийн тулд Монгол Улсад нийт дөрвөн сая ам.доллар төлөх гэрээ байгуулсан гэнэ.

Канад улсын, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани нь Овоот толгойн уурхай болон Сүмбэрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Монгол Улсын өмнөд хэсэгт орших, 106.8 сая тонн нүүрсний нөөц тэй гэж тогтоогдсон Овоот тол гойн уурхай нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой буюу БНХАУ-ын хилээс 40 орчим км-ийн зайд бий гэж цахим хуудсандаа бичжээ. Үүнээс гадна тус ком панийнхан манайд 12 ашигт малтмалын хайгуулын лицензийг эзэмш дэг юм байна. “SouthGobi Resources”- ийнхан энэ оны зургадугаар сарын эхээр Сүмбэрийн нүүрс ний ордыг албан ёсоор бүрт гүүлсэн.

Уг орд нь Овоот толгойн уурхайгаас 20 км, БНХАУ-ын Цэхэ хилийн боомтоос 45 км-ийн зайд оршдог бөгөөд 61.4 сая тонн нүүрсний нөөцтэйг тогтоожээ. Хоёр өдрийн өмнөх байдлаар тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 8.320 канад доллар байлаа. Австралийн хөрөнгийн бир жид бүртгэлтэй “Xanady mines” компани нь 2005 оноос манайд хайгуулын ажлаа эхлүүлсэн бөгөөд Монголын геологи хайгуул, техникийн хэд хэдэн компанитай хамтран ажилладаг аж. “Xanady”- ийнхан Нүүрстэйн ордын 3000 га газарт хайгуулын лиценз эзэмшдэг байна. Анхны өрөмдлөгөө наймдугаар сард эхлүүлэхэд 290 метрийн гүнд нүүрсний судал илэрсэн бөгөөд уг ордыг коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Тодруулбал, жилд 1.5 сая тонн нүүрс экспортлох боломжтой хэмээн үзэж байгаа аж. “Noble Group” компанитай хамтран Жавхлант нүүрсний ордыг эзэмшдэг байна. Мөн Монголын баруун хойд хэсэгт орших зэсийн “Эрдэнэт” уурхайгаас 40 км-ийн зайд байрлах “Шарчулуут уул” нэртэй зэсийн, Улаанбаатараас зүүн урд 200 км-ийн зайд орших нүүрсний “Хар тарвага” ордыг эзэмшдэг байна. Түүнчлэн зэсийн “Хутаг Уул”, нүүрсний “Төгрөг” ордын хайгуулын лицензийг эзэмшдэг аж. “Xanady mines” Монголоос гадна БНХАУ-д алтны орд эзэмшдэг байна. Австралийн “Aspire mining” компани нь Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшдэг. Уг ордоос жилд 12 сая тонн коксжих нүүрс олборлох боломжтой аж. Овоот толгой дахь нүүрсний ордын нөөцөө 330 сая тонн хэмээн тооцоолсноо тус компанийнхан энэ оны дөрөвдүгээр сард мэдээлсэн юм.

Судалгаагаар уг орд өндөр чанарын коксжих нүүрстэй болохыг тогтоогоод байна. Үүнээс гадна манайд “Нурамт”, “Шанаган”, “Жилчигбулаг” төслийг 100 хувь, төмрийн хүдрийн “Завхан” төслийн 70 хувийг эзэмшдэг юм байна. Тус компанийнхан “Монгол бол зөвхөн нүүрсний орон биш, зэс, алт, төм рийн хүдэр, молибдений ихээхэн нөөц тэнд бий” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна. Өчигдрийн байдлаар Австралийн хөрөнгийн биржид тус компанийн үнэт цаас 0.420 австрали долларын ханштай байв.

Үргэлжлэлийг дараагийн Уул уурхайн секцээс уншина уу.

Ц.БОЛОРМАА

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих