“Хар ухаан”-аар мандуулах уу?

febb6bb7062b2f7f18df47a5e74fcfacОлон улсын валютын сан манай Засагт “Та нар барахгүй нь” гэсэн дүн тавьчихлаа. Юу болоод өнгөрөв. Жаал жуул юм харлаа. Тэгсэн G 20 буюу дэлхийн тэргүүлэгч 20 улсын сангийн сайдуудын хувийн мэдээллээс нэг зүйл анзаарагдлаа.

Бүгд эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, дийлэнх нь энэ чиглэлээр эрдмийн цолтой байх юм. Товчхондоо эдгээр улсад засгийн газар байгуулж сайд нарыг томилохдоо яг л манайхтай адил улс төрийн шийдлээр ханддаг. Харин ганцхан сангийн сайдыг зөвхөн МЭРГЭЖЛИЙН хүнээр тавьдаг байх юм.

Эмч хүн гадаад хэргийн сайд байж л байна, хуульч хүн барилгын сайд, агрономич хүн хөдөлмөрийн сайд гэх мэт. Аливаа улсад санхүү эдийн засгийн өөрчлөлтийг түүхэнд дүгнэж үлдээхдээ тэр ерөнхий сайдын үед гэдэггүй харин тэр сангийн сайдын үед энэ асуудлыг санхүүгийн ийм моделоор ингэж шийдсэн гэж хэлцдэг ажгуу.

Эдгээр линкүүд дээр өнөө цагийн ИХ 20-ийн сангийн сайд нарын намтарууд байгаа. “Хар ухаан”-аар улс орны эдийн засгийг МАНдуулдаггүй юм байна.

 Мянганбуугийн Наранбаатар


URL:

Сэтгэгдэл бичих