Ялалтын баяраа яаж ч тэмдэглэж болно
Хөлбөмбөгийн ертөнцөд баяр хөөр, уйтгар гуниг хосолж байдаг нь жам. Энэ удаад хөлбөмбөгчдийн хачирхалтай, этгээд, басхүү хөгжилтэй баяр хөөрийн талаар өгүүлэх болно. Одоогоос зургаан жилийн өмнө Итали, Английн дээд лигийн аваргууд аварга цолоо нэлээд өвөрмөц байдлаар тэмдэг лэснийг та бүхэн мартаагүй байх. Мартахын ч аргагүй л дээ.
Тухайлбал, “Милан” багийнхан Италийн аварга болсон баяраа 2011 оны тавдугаар сарын 15нд тэмдэглэж байх үеэр гана хагас хамгаалагч Кевин ПринцБоатенг Майкл Жексон шиг хувцаслан, бүжиглэсэн бөгөөд Попын хааны алдарт сарны алхааг хийсэн билээ. Хэрэв “Милан” аварга болбол өөрийн хайртай дуучныг дуурайна гэдгээ Боатенг амлаад байсан агаад хэлсэн үгэндээ хүрсэн нь энэ юм. Түүний гайхалтай эвлэг бүжиглэлт нь багийн андууд, хөгжөөн дэмжигчид болон телевиз үзэгчдийн бахархлыг өөрийн эрхгүй төрүүлсэн билээ.
Баяраа тэмдэг- лэж байх зуур “Борусси”-ийн ерөнхийлөгч гэмтэл авсан удаатай
Боатенгийн нууц авьяас ийнхүү фэнүүдийг нь баяр луулсан бол Уэйн Рунигийн үйлдэл харин хүмүүсийн гайхш лийг барсан. Руни багийнхаа 19 дэх аваргын цомыг тэмдэглэхдээ цээжний үсээ хусаж, цээжин дээрээ 19-ийн тоог “зурсан” юм. Улмаар өөрийн бичил “уран бүтээл”-ээ твиттерээр дамжуулан багийн андууддаа тарааж бэлэг барьсан аж. “Ваззаг тэр зургаа явуулна гэж бидний хэн нь ч бодоогүй. Тэр бидний бодсоноос ч галзуу юм” хэмээн багийн анд Майкл Оуэн нь ярьсан түүхтэй.
Үүнээс хэдэн жилийн өмнө “Лион” баг Францын аваргын тав дахь цомоо гэрээсээ хол, Парист нэгэн хачирхалтай нөхцөлд тэмдэглэсэн удаатай. Энэ нь 2006 оны дөрөвдүгээр сарын 15 байсан агаад тэд “Лилль”-“Бордо” багуудын тоглолтыг анхааралтай үзэж суулаа. Тоглолт 3:2-оор “Лилль” багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд чухам энэ үр дүнг хүлээж байсан “Лион”-чууд 35 дугаар тойргийн тоглолтоо хийхээс өмнө аварга цол авах болзлоо хангасан юм. Энэхүү тоглолт дууссаны дараа “Лион”-ы тог логчид зочид буудлаасаа гарч, маори үндэстний уламжлалт хака бүжгийг мали хамгаалагч Махамаду Диаррагийн хамтаар хийсэн гэдэг.
Францын аварга багтай холбоотой бас нэг түүх өгүүлье. “Лилль” баг 2011 онд лиг болон цомын тэмцээндээ түрүүлж давхар цохилт хийсэн. Ингэснээр хамгаалагч Адил Рами нь баяр хөөрөө нэлээд содон аргаар тэмдэглэх боломжтой болсон юм. Тухайн үед Рами багаа орхиж Испанийн “Валенси”-д очихоор тохиролцоод байсан бөгөөд үдэлтийн бэлэг болгож фэнүүддээ сюрприз барина гэдгээ амалжээ. Тиймээс Рами үсээ улаанаар будуулж, багийн хаа бэлгэдэл сахиус Догго Догийн хувцсыг өмсөөд талбайн голд бүжиг хийж үзүүлжээ. Үүнийхээ дараа багийн андууд, фэнүүддээ хандан талархсан юм.
“Аль Ахлы” болон Египетийн шигшээ багийн хаалгач асан Иссам Эль Хадары аварга болох бүртээ хаалганыхаа хөндлөвч рүү авиран гарч, тарвас иддэг заншилтай байжээ. Магадгүй энэ нь түүний өсөж төрсөн Кафер Аль Батых суурингийн нэртэй холбоотой биз. Египетийн Дамьетта муж дахь уг суурин гийн нэрийг орчуулвал тарвасны тосгон гэсэн утгатай.
“Реал” багийнхан Эзэн хааны цомоо фэнүүддээ танилцуулан, жагсаж байх зуур болсон зүйл нь инээдтэй, басхүү харамсалтай байсан. Хамгаалагч Серхио Рамос тэр үеэр буруутан болж, цомыг алдаж унагасан нь автобусны дугуйн доогуур ороод “будаа” болсон билээ. Харин гэмтэн маань сүүлд энэ алдаагаа цайруулж, өөрийн твиттертээ “Энэ удаад үл ойлголцол гарлаа. Цом унаагүй юм, харин биднийг талбай руу очих үед “Реал Мадрид”-ын маш олон фэнийг хараад автобуснаас үсэрчихсэн юм” хэмээн марзаганажээ.
Харин “Аякс” багийн голланд хаалгач Мартин Стекеленберг Рамосын энэхүү алдааг хэдхэн өдрийн дараа давтсан юм. Испани хамгаалагчийн адилаар Стекеленберг Данийн аварга багт олгодог цомыг автобуснаас алдаад унагачихсан түүхтэй. Сүүлийн зургаан жилд анх удаа гаа аваргалсан багийнх нь фэнүүд ихэд харамссан нь лавтай.
Багаа аварга болох хүртэл үсээ засуулахгүй гэж амлажээ
Германы “Борусси Дортмунд” багийн уриа бол “True Love”. Гэвч хамгийн сүүлд аваргын цолоо хэрхэн тэмдэглэснийг нь авч үзэх юм бол “Love Hurts” болгож солихоос өөр аргагүй болох юм. Учир нь баяраа тэмдэглэж байх зуур “Борусси”-ийн ерөнхийлөгч гэмтэл авсан билээ. Хамгаалагч Фелипе Сантана нь боссоо шар айргаар шүршихээр хөөж байх зуур өнөөх нь шөрмөсөө гэмтээж, юун баярлахтай манатай болсон гэдэг.
Аваргын баяр хөөрийг гэмтэлтэй орхисон ганц хүн нь “Дортмунд”-ын ерөнхийлөгч биш. Хэд хоногийн өмнө, бэлт гэлийн үеэр хамартаа гэмтэл аваад байсан Кевин Гросскройтц ёслолын үеэр гэмтлээ хөндөж орхижээ. Гэвч хагас хамгаалагч маань үүнд гутарсангүй, “Хамар маань бүрмөсөн гэмтчихлээ, гэхдээ би тоохгүй ээ.
Би угаасаа өвчин мэдрэхээ больсон” гэж ярьсан байна. Кевинтэй холбоотой өөр нэг явдал бий. Багаа аварга болох хүртэл үсээ засуулахгүй гэж тэрбээр 2011 оны аравдугаар сард амалсан бөгөөд хэлсэндээ хүрч, үсчинд огт ороогүй байна. Түүний аз болоход 2012 онд “Борусси” аваргалж, багийн анд Сантана, Деде хоёр хайч барин уртаас урт үсийг нь тайрч өгчээ.
Б.Тэмүүлэн
Засгийн газрын мэдээ
URL: