29 дүгээр сургуулийн хашаанд хууль бус барилга баригдаж эхэлжээ

hqdefaultӨнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн засаг дарга С.Батболд сургуулийн цэцэрлэгийн хашаанд барилга бариулахгүй, тус бүсэд барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээнд судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн.  Гэвч энэ мэдэгдлийн дараах нь улсдаа ганцхан байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгвэл 29, 116 дугаар сургуулийн газарт барилга барих асуудал дахин сөхөгдлөө.  Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн хашаанд хууль бусаар барилга барих ажлыг өчигдөр шөнөөс эхлүүлсэн байна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч сургуулийн эзэмшлийн газарт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг Нийгмийн хамгааллын төв нэрээр бариулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/937 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь байдаг.

 


URL:

Сэтгэгдэл бичих