“ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж Ерөнхий сайдын үгийг үл тоон ТӨСВИЙН 6 750 000 төгрөгийг хоёр хамтлагт өгч, дуулуулжээ

chimeddorjБүсээ чангал гэдэг үгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд л байгаа. Төрийн өмчит компаниуд бол мөнгө хийх ёстой газар биш гэдгийг бас хэлсэн дээ. Гэвчиг Ерөнхий сайдын үг зөөлдөөд байгаа юм уу. Яагаад байгаа юм. Ямартай ч бүсээ чангалахын эсрэг байгаа нөхдүүд байна. Тухайлбал, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдын үгийг үл тооцгоож байна.  2020 он гэхэд хүчин чадлаа нэмэгдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий, хүний хөгжлийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай компани болно хэмээн эрхэм зорилго тодорхойлсон тус компанийн удирдлагууд хэмнэх бус тансаглахыг илүүд үзжээ.

Учир нь “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийнхан шинэ жилээр баярлахдаа төсвийн мөнгөнд гамгүй ханджээ. Уг нь Ерөнхий сайд төсвийн мөнгөөр элдэв баяр хийж болохгүй гэж  мэдэгдээд л байсан. Гэвч үгэнд нь орсонгүй.

 “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Чимэддорж 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах тухай Хөлсөөр ажиллах хэлцлийг баталсан байгаа юм. Уншигч таны харж байгаа энэ баримт дээр Н.Чимэддорж захирал, “Мотив” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр, “Мачо Намираа” хамтлагийн ахлагч Н.Мөнгөнтулга нартай  2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд болох шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахаар 6 750 000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу  “Мотив” хамтлаг 10 дуу, “Мачо Намираа хамтлаг 8  дууг тус компанийн шинэ жилийн  арга хэмжээн дээр дуулахаар тохиролцжээ. Тэгэхээр төрийн өмчит компани шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр иймэрхүү маягаар л баярлан цэнгэснийг дараах баримтуудаас харж болж байна. Ерөнхий сайдын үгийг үл тоодог  “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн удирдлага Н.Чимэддоржид хариуцлага тооцох ёстой юу гэдэг асуудал энд гарч ирж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 5 April 2017

Арга хэмжээ авч хохирлыг нь төлүүл бусдад нь сургамж болог.

Сэтгэгдэл бичих