Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн

6d5rlsbtr2snqogba3emg3p1t1Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 15 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 04-ний 20 цагаас 04 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи  баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан  шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, өмнөд хэсгээр 14-19 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 14-16 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи  6-7-нд зарим газраар, 8-нд Алтайн салбар уулс болон Говь талын нутгаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр  хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих