ГОК-ын захирлын марафон эхэллээ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусч байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор дараагийн даргын томилгооны асуудал яригдаж эхлээд байгаа гэв.
Тус үйлдвэрийн захирлаар энэ удаад АН-ын хүн очино хэмээн албаны хүн мэдээллээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа П.Эрдэнэцогт томилогдох магадлалтай байгаа ажээ.
П.Эрдэнэцогт нь урьд өмнө Д.Дорлигжав захирлын үед ГОК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа Т.Ганболдын оронд тохоон томилогдож байсан юм. ГОК-ын захирлын суудалд П.Эрдэнэцогтоос гадна өөр олон хүн өөрийгөө сорихоор зэхэж байгаа гэв.
URL: