Боловсролын яамны Төрийн нарийн Б.Баярсайханыг “мүүнчин” Б.Насанбаяртай зүйрлэхийн учир юу вэ?

Боловсролын сайд Ж.Батсуурь ажлаа авснаасаа хойш олигтой шийдвэр сэлт гаргаагүй хэрнээ өмнөх сайд нарын хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үгүйсгэж, баллуурдаж суудаг үндсэн ажилтай болсон талаар нь хэвлэлүүд олонтаа дуугарч буй. American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж тоогоор нэрлэх тухай том шийдвэр гаргахаас өөрөөр Ж.Батсуурь сайдын хийгээд байгаа юм үнэндээ түй ч алга. Анагаахын захирлыг солих гэсэн шийдвэр нь улстөр үнэртүүллээ гэгдэж баахан шүүмжлүүлсэн Ж.Батсуурь сайд ингэхэд бараа сураггүй байгаа нь түүний багийнхны чадамжтай холбоотой юу гэдэг асуулт гарч ирж байгаа. Ер нь тэрбээр Ж.Эрдэнэбатын танхимын нэр сүрийг хойш нь татаж байгаа сайдаар нэрлэгдэнэ гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ямартаа л УИХ-ын гишүүн А.Ундраа ч боловсролын салбарыг тааруухан байгааг хэлсэн. Тэрбээр “Засгийн газрыг илүү эрчимтэй ажиллах ёстой гэж бодож байна. Зарим яамд хойрго ажиллаж байна. Би Боловсролын яамны ажилд сэтгэл дундуур явдаг. Тэгэхээр шаардлага тавина, шахаж ажиллана гэж бодож байна.” хэмээн ярьсан байна билээ. Гишүүний энэ үг голчтой гэдэгт эргэлзэх юун.

Уг нь Ж.Батсуурь сайдын удирдаж буй яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярсайхан гэж дайчин маягийн бүсгүй ажиллаж байгаа даа. Яагаав нөгөө жүжигчин Амраагийн эгч шүү дээ. Ямартаа л  жүжигчин Б.Амарсайханыг МАН-ыг балиашиглаж, шүдэнз зурж үгээ хэлээд л  эгчийгээ төрийн нарийн болгочихсон гэх яриа хэдэн сарын турш дагаж байхав. Уг нь ч яахав тэгээд хэн хэндээ дэм болоо л биз. Төрсөн тэлснүүдэд тэр байтугай юм байх гэж бодъё. Гол нь Б.Баярсайхан хатагтай төрийн нарийны хувиар яамныхаа, сайдынхаа нэр сүрэнд анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Ядаж байхад   Ийгл телевизийг христийн кино, библийн сургааль нэвтрүүлж, монголчуудыг “соён гэгээрүүлж” байх үеэс захирлаар нь ажиллаж байсан Б.Баярсайханыг Л.Гантөмөр сайдын үед нэр сүр нь тодорсон мүүнчин Б.Насанбаяртай зүйрлэсэн зүйрлэл хэвлэлүүдээр яваад эхэлжээ. Энэ ч тийм сайн юм биш л дээ.

Учир нь Б.Насанбаярын хувьд мүүнчин гэх тодотгол нэг насны юм болоод байгаа шүү дээ.  Монгол Улсын Үндсэн хууль хүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн заасан байдаг ч, Монгол Улсын ирээдүйд чухал үүрэгтэй боловсролын яамны хатагтай нартай холбоотой асуудал хүссэн хүсээгүй нийгэмд өндрөө авчихаад байгаа хэрэг л дээ.

Тэрчлэн БСШУЯ мүүнчдээс салаад христчдийн замыг сонголоо хэмээн сошиалаар ч хүмүүс хэлж ярих болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 3 April 2017

Насанбаяраас илүү царайлаг юм байна.

Сэтгэгдэл бичих