Ялтай Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэнэ үү
Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой мэдээлсэн байна.
Ц.Оюунбаатар “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавибал Монголын ард түмэн эсэргүүцнэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий. Сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулдаг. Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой. Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй” гэжээ.
Түүний хувьд мэдээж өрсөлдөгч ихтэй. Одоогийн байдлаар МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарыг нэр дэвших магадлалтай гэх таамаг бий. Харин Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын нэр дуулдаж буй.
Гэхдээ түүний ялтайд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сард дуусна. Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ял, шийтгэлгүй, урьд өмнө нь ял авч байсан бол ялгүйд тооцогдсон байх ёстой байдаг. Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулиар бас л энэ тухай маргаан дэгдсэн. Нэг хэсэг нь ялтай, нөгөө хэсэг нь ялгүй гээд л. МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдэг нь албан бус байдлаар нийтэд зарлалаа. Тэгэхээр энэ маргаан дахиад л гарах нь тодорхой болж байна.
24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголчууд минь ухаантай байж наад цаадахыг ухаарал даа.Өнгөрсөн 27 жилд МАН хангалттай төр барьж 2000 онд үнэмлэхүй сонголт авч юу хийлээ.Тахин залаад та биднийг шороо үмхүүлж байна.Тэр он жилүүдэд төр барихад олон жил болсон их авигачид энэ нөхрийг бид тэсэлгүй хугацаанаас нь өмнө огцруулаа биздээ.Одоо. Юун ч гэнэн юм вэ дээ.
Энэ хүн үнэхээр монголын төлөө гэсэн сэтгэл байвал ерөнхийлөгч байсан нэрээ ашиглан дотоод гадаадад олон ажилд оролцож идвэхээ харуулж болоно доо.Тэгэхгүй төрлүү зүтгээд байгаа хязгааргүй шуналтан гэдгийг бүү март