Дорнод, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ

149118331458e1a6d27273bХаврын улиралд хуурайшилт ихтэйгээс болж ой хээрийн түймэр гарах нь ихэсдэг билээ. Өнгөрсөн амралтын өдөр орон нутагт ой хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Халх гол сумаас баруун хойшоо 40км-т орших Хөх өндөрийн овоо гэдэг газарт хээрийн түймэр гарч, ХЦ-ийн 0198-р ангиас 24 алба хаагч, 3 автомашин, 27гал унтраах хэрэгсэлтэй, Халх гол сумаас 23 иргэн,1 автомашин, 25 гал унтраах хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа талаар тус аймгийн ОБГ-аас мэдэгджээ.

Мөн түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг Их өл мөн сумын Гонир 3-р баг Ар зүрх гэдэг газруудад ой хээрийн түймэр гарчээ. Галыг унтраахаар тус аймгийн гал унтраах 40-р анги болон байгаль орчны алба хаагчид унтраахаар явжээ.

О.Сайхан

http://www.zaluu.com/read/106c703hg

 


URL:

Сэтгэгдэл бичих