”Галзуу хурд” хагас тэрбумыг ”будаа болгожээ”
Даатгалын үйлчилгээ болон автомашины зах зээлийн судалгаа хийдэг Их Британийн insurethegap.com сайт “Галзуу хурд” киноны бүх ангиудад эвдэж сүйтгэсэн автомашин, байшин барилгын үнэлгээг хийсэн байна.
Нийтдээ 420 сая фунт стерлинг буюу 520 сая доллараар киног бүтээгчид “тоглосон” тооцоо гарчээ.
Тус киноны долоон ангид “оролцон тоглож” хэмхэрч, сүйдсэн бүх л автомашин, нисэх онгоц, нисдэг тэрэг, автобус, танк, галт тэрэг, мотоцикл болон байшин барилгуудын үнэлгээ энд орсон аж.
“Авах юмгүй болсон” хамгийн үнэтэй автомашин нь 3,4 сая долларын үнэтэй W Motors Lykan Hypersport спорт загварын супер машин байсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: