Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 03-р сарын 31-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 31-ний 20 цагаас 04 дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
URL: