Монгол төгсөшгүй

2_128Энэ бол Монголын үндэсний урлагийн бахархал болсон шилдэг долоон хамтлаг нэгдэн 2013 онд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан тогтолтын нэр. Монголчуудыг дэлхий нийт нүүдэлчин соёл заншлаар нь мэддэг ч түүнийг нь дагаж хөгжиж ирсэн үндэсний язгуур урлагийн талаархи ойлголт хомс байсан цаг саяхан. Төрийн зүгээс ч энэ талын уран бүтээлчдийг дэмжих бодлогыг хэт орхигдуулсан нь дэлхийн тавцанд гарахад хаалт болдог байв.

Угтаа бол Монголын төр гэдэг бол олон түмэнд үйлчилдэг, олон түмэнд боломж олгодог байгууллага. Гэвч яэгуур урлагийн уран бүтээлчид төрийн дэмжлэгийн гадна үлдэж, төсөв санхүүгийн боломж бололцоо муутайгаас дотооддоо ч танигдаж чадахгүй явсан нь ердөө таван жилийн өмнөх үйл явдал. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудал анхаарал хандуулж эхэлснээр язгуур урлагаас гадна босоо монгол бичгийг мөнх тэнгэрийн бичиг гэж нэрлэж, Монголын хэл соёл, зан заншил, Монгол Улсын нүүр царай болсон бүх л эд агуурс, соёлыг дээдлэх бодлого барьснаар биднийг дэлхий нийт арай өөр өнгө төрхтэйгөөр харах болсон билээ. Үүний тод жишээ нь, 2012 оноос хойш Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж ирсэн дээрх тоглолт юм.

Өөрөөр хэлбэл, язгуур урлагийн хамтлагуудад дэлхийн стандартын микрофон, дуу цацруулагч зэргийг гардуулснаар далхийн бусад орнуудад тоглох боломж нээгдсэн байдаг.

Энэ мэтчилэнгээр төрийн тэргүүний өнгөрсөн найман жилийн хугадаанд хийсэн ажлыг дурдвал олон. Харин Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд “Монгол хэмээх нэгэн нэр…” гэсэн ерөнхий сэдвийн дор Ерөнхийлөгчийн “Монгол хэл, бичиг”, “Монгол өв уламжлал”, “Монголын түүх”, “Монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх”, “Монгол хүнээ дээдлэх, дэмжих” чиглэлээр ямар ажил санаачлан хийснийг ардын экспертүүд өчигдөр “Чингис” зочид буудалд дүгнэлээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, үндэсний аюулгуй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлуудад дүн тавиулсан билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Монгол бахархал” илтгэл танилцуулсан. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар “Ялалтын цуурай” илтгэлээ танилцуулснаар хэлэлцуүлэг асуулт хариултын хүрээнд үргэлжилсэн юм. Энэ үеэр хэлэлцүүлэгт ардын экспертээр оролцсон Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэн “Монгол төрийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл Ерөнхийлөгчийн эрх, хэм хэмжээ ердөө 10 хувь байдаг юм байна. Хэдийгээр бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг ч мэдэхгүй үлдсэн маш олон ажил байсныг мэдэж авлаа” гэв.

Харин иргэн Х.Энхтөр “Ерөнхийлөгчийн зөвлөх өнгөрсөн найман жилийн хугацаанд маш олон ажил хийснийг танилцууллаа. Гэхдээ хууль тогтоомж, зарлигийг он цаг, дарааллаар нь танилцуулж өгөх боломж байна уу. Улстөрчид эрдэмтдийн хийсэн ажлыг өөрсдөө хийсэн юм шиг ярьдаг шүү дээ. Тиймээс энэ он, цаг, дараалалтай баримтыг гаргавал дүн тавихад хялбар болох байх гэж бодож байна” хэмээн санал хэлэв. Хариуд нь Ерөнхийлөгийн зөвлөх Р.Болд цаг хэмнэх үүднээс таны итгэл үнэмшлийг баталгаажуулахын тулд он, цаг, дарааллаар нь хууль тоггоомж, зарлигийг гардуулж өгье гэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар илтгэлийнхээ хүрээнд Монголын спорт, соёл, урлагийн чиглэлээр төрийн тэргүүний хийж, хэрэгжүүлж ирсэн ажлыг танилцуулсан.

Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд спорт, соёл, урлаг руу чиглэсэн хэд хэдэн зарлиг гаргасан байдаг. Эдгээрээс олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад cap бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг гаргасан нь өдгөө хэрэгжиж буй. Хэлэлцүүлэгт ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов ‘“‘Хүн амын эрүүл мэнд улсын үнэт капитал мөн” гэж Маркс хэлсэн байдаг. Ерөнхийлөгчийн энэ зарлиг улсынхаа үнэт капиталыг босгож байгаа зүйл. Ерөнхийлөгч маань тамирчдыг дэлхийн төвшинд өөрсдийнх нь авсан медалийн хэмжээгээр нь урамшуулж байгаа. Ид байгаа тамирчдад бол бэлтгэл
сургуулилтаа сэтгэл санааны дарамтгүй хийхэд нь маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Эх орныхоо нэрийг өндөрт гаргасан хүмүүсийн гавьяа зүтгэлийг ямар ч үнээр үнэлж барахгүй гэдгийг Ерөнхийлөгч ЦЗлбэщорж бусад Ерөнхийлөгчөөс илүү соргог олж харсан байх. Ингэснээр залуу үе маань спортод улам дур сонирхолтой болж, нийтээрээ биеийн тамираар хичээллэх хандлага нь нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд ач тустай том арга хэмжээ болсон” гэлээ.

Үүнээс гадна үүх түүх, соёл уламжлалаа сэргээн хадгалах талаар төрийн тэргүүний зүгээр хийсэн ажилд ардын экспертүүд үнэлэлт өгч, байр сууриа илэрхийлнэ лээ. Жишээ нь, Ерөнхийлөгчийн зарлигаар арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2011 оноос нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болсон байдаг. Үүнийг ардын экспертүүд ой баяр бол биш, ой санамжаа сэргээж буй хэрэг. Ой санамж гэдэг нь судалгаа шинжилгээнд тулгуурласан түүхээ бичихийг хэлдэг. Түүнээс уран сайхны түүх биш. Тухайлбал, Хүннүгийн ойгоор тухайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг дэлхийд байгаа 58 эрдэмтэн Монголд чуулаад Хүннү бол монголчуудын өвөг дээдэс, Монгол Улс бол Хүннүгийн түүх соёлын голомт мөн гэдгийг баталсан. 1911 оны хувьсгалын түүхийг мөн гадаадын энэ талаар суцалдаг 20 гаруй эрдэмтнийг Моншлд урьж хуралдуулаад “1911 оны хувьсгал бол XX зууны Монголын сэргэн мандлын үүд мөн” гэж үзсэн. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудлыг олон улсын стандартаар гаргаж тавьсан хэмээн тодотгож байсан юм. Мөн улстөржсөн явцуу өнцгөөс хардгаас болж монголчууд өөрсдийн байтугай бүх дэлхийн түүхийг өөрчилсөн их гүрнүүдийнхээ ойг тэмдэглэдэггүй байсан. Энэ ойлгомжгүй байдлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2010 оны аравдугаар сарын 15-нд гаргасан зарлигаараа нэг мөр болгосон. Ингэхдээ Монголын тулгар төр Хүннүгийн гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш монголчууд бид баяр наадмаараа өвөг дээдсийнхээ их түүхийг бүтэн тэмдэглэдэг болсон. Энэ бол Монголчуудын хэдэн арван үеэрээ, лавтайяа хагас мянган жилийн турш хүсэн хүлээсэн агшин хэмээж байсан юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд хийсэн ажлаас Монгол хэл, бичиг”, “Монгол өв уламжлал”, “Монголын түүх”, “Монгол судлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх”, “Монгол хүнээ дээдлэх, дэмжих” чиглэлээр ардын экспертүүд хэлэлцэж төрийн тэргүүндээ дүнгээ тавилаа.

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих