Н.Энхбаярын зарласан, сайдын хүхдүүдийн сая долларын байшингууд энэ гэнэ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, МАХН-ың дарга Н.Энхбаяр хоёрын маргаан дуулиан тариад зогсохгүй бидэнд олон зүйлийг хэлж өглөө.

Ялангуяа Ц.Нямдорж сайдын тухай нэлээд мэдээлэлтэй болгов. Нэгэн цагт түрээсийн байранд амьдардаг, туйлын ядуу хэмээн өрөвдмөөр бас инээдтэй зүйл ярьж байсан түүнийг хэмжээлшгүй баян болохыг бидэнд ил болгож өгөв. Юуных нь түрээсийн байр байхав, сая сая долларын өртөгтэй хауст амьдардаг тухай баримтыг хэвлэлүуд дэлгэж, зурат хөргийг нь ч олонд харуулав. Тэр ч бүү хэл түүний хүүхдүүдийн сая долларын өртгөөр босч байгаа хаусыг ч олонд зарлав.

Сайд маань өөрөө түрээсийн байранд амьдардаг гэж хэлсэн үгнийх нь шүлс хүртэл хатаагүй байгаа учраас сониуч зан маань ХЗДХ-ийн сайдын нэртэй сая сая долларын үнэтэй хаус байдаг гэх Гүнтийг зориход хүргэлээ. Хотоос хойш 20 орчим километрт орших Гүнтийн зуслангийн тэнд Билгүүн хэмээх уулын энгэрт хоёр ихэр ягаан хаус дөнгөж баригдаж дуусаад байгаа юм байна. Хараахан дуусаагуй ч гаднаас нь харахад л сая байтугай долларын өртөгтэй нь харагдана. Очиход төвөг багатай, олны нэрлэдгээр “Нямдоржийн гүүр”-ээр даваад очиход харваас өртөг өндөртэй барилгууд тэрүүхэндээ онцгойрон угтлаа. Энэ хоёр хаусыг Ц.Нямдорж сайд хэлэхдээ “Манай хүүхдүүд зээлээр бариулж байгаа” хэмээн хэлж байгаа.

Тийм хэмжээний зээлийг томоохон компани л авахаас биш жирийн иргэд хууль ёсны дагуу бол яагаад ч авч чадахгүй баймаар. Тэгэхээр туйлын ядуу Ц.Нямдоржийн хоёр хүү ямар барьцаа хөрөнгө тавьж хоёр сая долларын зээл авсан байх вэ гэдэг нь ч өөрөө их л сонин асуудал. Хоёр ихэр ягаан хаусны өмнө талд ХЗДХ-ийн сайдын өөрийнх нь амьдардаг гурван давхар шар хаус байх юм. Биднийг очиход хаусуудыг тойруулж барьсан хашаа цоожтой байв. Хүн хар ч харагдсангүй, бидуг нь барилгын ажил хараахан дуусаагуй учраас ажилчид байх болов уу гэсэн чинь нэг ч хүн байгаагүй. Нэг сонирхолтой зүйл гэвэл тойруулж барьсан хашаа нь карказад цутгаж хийсэн бетон юм. Хашаа нь өөрөө хэдэн өрөө байрны үнэтэй гээд бодчих.

Тэгэхээр доторхи нь ойлгомжтой биз дээ. Энд сайдын өөрийнх нь хаусаас гадна хүүхдүүдийнх нь хоёр хаус байх, бас хэнийх нь юм, хоёр ч хаус байна лээ. Тэр хавийнхан энэ хэсгийг сайдын эдлэн, отог гэх зэргээр нэрлэдэг юм байна. Төрд насаараа ажилласан, бизнес хийдэггүй сайдад бол ахадсан л хөрөнгө гэж хардахаас өөр арга байхгүй юм гэдгийг нүдээрээ үзэж байж л итгэлээ. Өнөөх “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үнэн аж. Өөрийн нүдээр очиж хараагүй бол ч Н.Энхбаярыг юугаа яриад байгаа юм гэмээр юм.

Гэтэл Зайсан дахь боссуудын амьдардаг хотхонд ХЗДХ-ийн сайд маань байр түрээслэн амьдардаг гэж өөрөө ярьдаг. Сайдын байр түрээсэлдэг гэх “Bella Vesta” хотхон нь дотроо саун, дэлгүүр, кафегаас эхлээд орчин үеийн бүхий л үйлчилгээ байдаг аж. Өнөөдөр хотын төвд хоёр өрөө байр хөлслөхөд 350 доллараас наашгүй. Тэгэхээр энэ орчин үеийн тансагхэрэглээний байрны сарын түрээс хэдэн сая төгрөгөөс наашгүй санагдах юм. Тэгэхээр манай сайд ч бас гайгуй бэлтэй нөхөр бололтой. Юу ч үгүй хүн тийм тансаг хэрэглээтэй байранд яаж сая сая төгрөг өгөөд сууж байх билээ. Нэгэнтээ Ц.Нямдорж, Н.Энхбаярыг тэтгэвэртээ зүгээр сууж чадсангүй хэмээн доошоо хийж байсан бол өдгөө ёстой л бүх булайгаа дэлгүүлж сууна. Н.Энхбаяр ч гэж гайгүй сайн мөрдөгч, тагнуулч бололтой. Одоо тэгэхээр Н.Энхбаяр Ц.Нямдоржийн хүүхдүүд тус бүр сая төгрөгийн үнэтэй хаус бариулж байгааг нь мэдээд олонд дэлгэчихсэн юм чинь одоо чухам ямар эд хөрөнгөө барьцаалж зээл авсныг нь тодруулчих хэрэгтэй. Энэ л чухал байна. Тэгээд дараа нь ХЗДХ-ийн сайдыг түрээсийн байранд амьдардаг эсэхийг мэдээд өгчих юм бол бидний ажил ихэд хөнгөрөх байна. Гэтэл бас түүний эхнэртэй холбоотой архины зөвшөөрлийн асуудал босоод ирсэн. Үүнийг ч гэсэн мэдээд өгчихвөл амар л юм. Н.Энхбаяр нэгэнт л “Нямдорж ажиллагаа” эхлүүлсэн юм чинь дуусгах байлгүй дээ.

…Гэтэл бас түүний эхнэртэй холбоотой архины зөвшөөрлийн асуудал босоол ирсэн. Үүнийг ч гэсэн мэлээд өгчихвөл амар л юм. Н.Энхбаяр нэгэнт л “Нямдорж ажиллагаа” эхлүүлсэн юм чинь дуусгах байлгүй дээ…

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих