ХУУЛЬ САНААЧИЛСАН ГИШҮҮДИЙГ 6.8 САЯ ТӨГРӨГӨӨР ДАЙЛЖЭЭ

121221-793x1024Б.Хишигбат

Үнэнийг хэлэхэд эрхэм гишүүд ганцхан үүрэгтэй. Тэр нь хууль санаачлах юм. Тэгвэл энэ үүргээ гүйцэтгэн биелүүлснийх нь төлөө төсвийн мөнгөөр урамшуулан, хүлээн авч дайлдаг байх юм.

Тодруулбал, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат 2017 оны хоёрдугаар сарын 10-нд Зардал батлах тухай 2/14 тоот тушаалыг гаргасан байна. Түүнд “…Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүд болон УИХ-ын ЭЗБХ-ны гишүүд, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  ажлын хэсэгт ажилласан Монголбанк, Сангийн яам, ЭЗБХ-ны холбогдох албаны хүмүүсийг 2014 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр “Туушин” ХХК-ийн Прайм ресторанд хүлээн авах арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 6 792 900 төгрөгийг холбогдох төсвөөс гаргахаар заажээ.

Эх сурвалж: www.aguulga.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих