Ирэх oнд 28 тэрбум төгрөгийн шатахуун нөөцөлнө

Ирэх онд манай улс 28 тэрбум төгрөгийн өртөг бүхий нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхээр болжээ.

Энэ талаар шатахуун импортлогчидтой хамтран ажиллаж зөвшилцөх хэрэгтэй гэж ЭБЭХЯ-ныхан сануулж байгаа аж.

Учир нь ирэх оны эхээр санхүүгийн хямрал үүсэж болзошгүй талаар эдийн засагчид анхааруулж байгаа. Үүнээс гадна өргөн хэрэглээний 287 төрлийн бараа бүтээгдэхүүний 215-ынх нь үнэ өссөн байна.

Иймээс энэ оны “Эрсдэлийн сан”-ийн таван тэрбум төгрөгийг нефтийн нөөц бүрдүүлэхэд зориулахаар тусгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих