Гадаадаар “аялсан” Н.Амарзаяад тойргийн иргэд нь гомдсон бололтой

b262e3027b1a82907ebb2fabaca9010a_1200

Ойрын үед сошиалд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний олборлолт хийхээр “Сауд гоби коэл транс” компани техник хэрэгслээ аваачин, нутгийн ард иргэд түүнийг эсэргүүцэж байгаа гэнэ. Эргэн сануулахад,  ирвэс хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл эсэргүүцэж, холбогдох шүүх хурал хүртэл болж байсан юм.
Тэгвэл нутгийн иргэд УИХ-д өмнөговьчуудыг төлөөлөн сууж буй Намсрайн  Амарзаяа гишүүнд хандсан эвлүүлэг бүхий зургуудыг сошиалаар цацаж эхлээд байна. Намрын чуулган завсарлаж гишүүд тус тусынхаа тойрогт ажиллаж эхэлсэн. Харин Н.Амарзаяа гишүүний хувьд УИХ-ын хэсэг гишүүдийн хамт Унгар улсаар “аялаж” яваад ирсэн. Тиймээс боловсон “зугаалга” хийлж, өөрийгөө эрхлүүлж яваа тойргийн иргэд нь гомдсон бололтой.
Тиймээс ч эрхэм гишүүний бохь үлээж байгаа зургийг нутгийн иргэдийн эсэрцүүцлээ илэрхийлж байгаа зуртай эвлүүлэн “Эрхэм гишүүн Намсрайн Амарзаяа та юу хийж байна вэ. Амаа цэвэрлэж дуусга гишүүн ээ. Ард түмнээ төлөөлж амаа нээгээч,  гуйж байна” хэмээн бичсэн постуудыг оруулсаар байна.
mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих