Манай циркчин бүсгүй АНУ-д амиа алджээ

полиц“Циркиус Монголиа” хувийн компанийн циркчин монгол охин АНУ-д бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг гарчээ. Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүйгээ тайлбарлаж байна.

Гэхдээ АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаач Б.Энхтэмүүжингийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй хэмээн мэдэгдлээ.

Ч.Хатанбаатар захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон байсныг эх сурвалжууд мэдээллээ.

Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна. Талийгаач Б.Энхтэмүүжин нь бусдын халдлагад өртөж нас барсан эсэхийг хамтлагийнх нь зүгээс болоод ар гэрийнхэн нь нууцалж байгаа аж.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих