Ил болгосон нотлох баримтын талаар Ж.Сандагсүрэн юу өгүүлэв

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн нотлох баримтыг ил болгосон нь өнөөдөр олны анхаарлыг ихээр татаж байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн дэлгэсэн мэдээллийг бүрэн эхээр нь сийрүүлж байна.

2rbr3krt5gkib3pv93utim7acb

18 жилийн дараа хэрэг гэнэт илэрсэн талаар: “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хэргийн материалд авагдсан тодорхой нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг гаргасан. Энэ дагуу зарим баримтыг дурдаж таны сонирхсон асуултад хариулах боломжтой байна. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр энэ жигшүүрт хэрэг гарсан өдрөөс хойш Тагнуулын Ерөнхий газар, ЦЕГ хамтарсан мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж ажилласан. Энэ ажиллагааны дагуу маш олон нотлох баримтанд тулгуурлаж 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ хэрэг өнөөдөр гэнэт илэрсэн хэрэг биш 18 жилийн хугацаанд цуглуулсаннотлох баримтыг үнэлж нотлох баримтуудын дагуу цугларч байгаа нь цаг хугацааны хувьд давхцаж байгаа байдал.

18 настай хүүхэд хэрэг үйлдсэн талаар: “Бие бялдар хөгжлийн хувьд тухайн үед өөрийн үерхэж байсан бүсгүйдээ 18 настай гэж хэлэхэд хэн ч харсан итгэдэг. Бие бялдрын хувьд хөгжил сайтай ийм хүүхэд байсан. Үүний талаар ч дараах баримтыг харуулъя. Энэ нь шүүхийн шатанд тухайн хүн сэргээн дүрсэлж ярьж байгаа баримт ил болсон учраас үзүүлье”.

Аман зургийн талаар: “Энэ хэргийн дараа  С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булган гэрчээр мэдүүлэг өгч байх явцдаа тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй, үйлдсэн гэх этгээдүүдийн дүр зургийн өөрийн оюун санаанаасаа дүрсэлж, зуруулсан байдаг. Хамгийн гол нь аман зураг гэдэг тухайн хүний оюун санаа, бодол дурсамжаас гарч байгаа дүр төрх. Энэ дүр төрхийг л мэргэжлийн хүн цаасан дээр буулгаж байгаа юм. Харин хажуу талын зураг нь бол тухайн гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгэл хүлээгээд байгаа хүмүүсийн фото зургийн харьцуулж харуулж байгаа юм.

Ц.Амгаланбаатар ванны өрөөг таньсан талаар: “Энэ гэмт хэргийн хувьд тухайн хүмүүсийг холбогдуулж шалгахад өнөөдөр байцаан шийтгэх тухай хуулиар яллах болоод цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүргийн мөрдөн байцаах болоод прокурорын тал хүлээнэ гэж заасан байдаг. Үүний дагуу хэдийгээр Амгаланбаатар өөрөө энэ хэрэгт хэргээ хүлээж мэдүүлсэн гэдэг нөхцөл байдлаар олон нийт харж дүгнэж байгаа. Гэхдээ энэ хүний ярьж байгаа юм нь өөрөө үнэн зөв үү бодит уу, нотлох баримтын хувьд энэ нь нотлогдож байна уу үгүй юу гэдгийг мөрдөн байцаалтын байцаан шийтгэх тодорхой ажиллагаагаар бид нотлодог. Энэ нотолсон ажиллагааны тодорхой нууцын зэрэглэл буюу төрийн нууцын хамгаалалтаас гаргасан. Талийгаачийн гэрт ванны өрөө өөрчлөгдсөн, зай талбай өөр байсан гэдгийг сэргээн дүрсэлж ярьж байгаа хэсэг. Тухайн байрыг 2000 онд гарснаас хойш Б.Булган засвар хийж өөрчилсөн гэдэг зөвхөн Б.Булганы мэдэж байгаа тэрхүү мэдээллийг Ц.Амгаланбаатар мэдэж байгаа тухайн орчин нөхцөлд байснаа сэргээн дүрсэлж байгаа хэсэг .

Энэ хэргийг хэдэн хүн үйлдсэн талаар: “Өнөөдөр мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдлаар бид нар дөрвөн хүнийг С.Зориг агсныг санаатай алсан энэ гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцжээ гэж тогтоосон. Энэ дөрвөн хүний нэг хүн нь Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарын гарт амь насаа алдсан нь мөн нотлогдсон.

Булган шүүх хуралд оролцоогүй талаар: “Өнөөдөр хэдийгээр хэн ч гарсан шүүх хуралд тухайн нөхцөл байдлыг биеэрээ харсан хүний хувьд яалт ч үгүй гэрч мөн үү гэвэл мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар зүйл гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй хэргийн талаар үнэн зөв мэдээллийг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гээд заасан байдаг. Гэтэл Б.Булган хувьд эл хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хоёрдугаарт хэдийгээр Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж гэм буруугийн асуудлыг нь шийдэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөл байдлаар энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгэхээр тухайн хүн бол байцаан шийтгэх тухай хуулийн шаардлагын дагуу гэрчийн хэмжээнд очихгүй байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй байгаа юм. Харин шүүх хуралдааны шатанд оролцсон гэрчүүд тухайн үед байсан хүмүүсийг таньж байгаа бичлэгийг үзүүлье.

Хэдийгээр бид нар мөрдөн байцаалтын шатанд тухайн яллагдагч нарыг ганцхан нотлох баримтаар бус яллагдагчийн өөрөө хэргээ хүлээж байгаа мэдүүлэг, энэ мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд тухайн нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлдэг хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалтынхаа дагуу та бүхэнд үзүүлэх боломжтой нууцын зэрэглэл төрийн хамгаалалтын хэсгээс гаргасан бичлэгийг харуулъя.  Энэ дээр Ц.Амгаланбаатарын хувьд тухайн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байгаа хэсэг, Б.Содномдаржаа яллагдагчийн хувьд өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгч байгаа хэсэг байгаа юм.

Энэ мэдүүлэг дээр энэ хүн тухайн нөхцөл байдлыг өөрөө гадаа нь байсан мэтээр ярьсан байдаг. Яг үйл явдал болох үед нь гадаа нь байсан мэтээр ярьж байгаа юм. Хэдийгээр ийм нөхцөл байдлыг өөрөө ярьж байгаа боловч тухайн хүн өөрөө энэ гэмт хэргийг гадаа нь харсан гэдгээрээ эрүүгийн хариуцлагаас зайлсхийх гэсэн өөрийнх нь субектив сонирхолоос үүдэлтэй мэдүүлэг.

Хэдийгээр энэ нууцын зэрэглэлтэй энэ баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж байгаа тодорхой баримтуудыг дэлгэсэн ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын прокурор шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах ил гаргах түгээх тохиолдолд мөн эрүүгийн хариуцлага хүлээх ийм хуулийн зохицуулалт байдаг учраас бид дэлгэж байгаа ч энэ баримт маань цаашаа хэн нэгэн хүнд задрах нь хуулиар хориотой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх аа.

Б.Батчимэг

24TSAG.MN


URL:

Сэтгэгдэл бичих