Бидэнд аз жаргалтай хот биш зүгээр л тайван амьдрах хот л хэрэгтэй

Зургийн он сар цагийг хар даа!!!

1490079476_17361555_1268418679913473_7996860024759815866_n

1 дүгээрт: Хотын түгжирлийг багасгах асуудал дээр ажил зохиож чадахгүй байна. Үүнд хотын удирдлага санаа нь зовж байгаа боловч яахаа мэдэхгүй юу ч хийж чадахгүй байна. Гэвч зөвхөн гал түймэртэй холбоотой асуудал биш, яаралтай түргэн тусламж болон хүний амь нас эрсдэж буй дуудлага дээр цагдаа, онцгой байдал, яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаанд асар их саад болж байна энэ түгжрэл.

Унтраах байсан гал, аврах байсан амь, олдох байсан гэмт хэрэгтнээсээ хоцроод байна энэ түгжирлээс болж.

2 дугаарт: Хэрэв бид инженерийн тархиа уралдуулах юм бол эдгээр автомашиныг саадгүй явуулах арга байгааг бусад орны жишээ дээр харуулж постолж байснаа санаж байна. Хаа байна аа? нөгөө олон инженерүүд, шинийг санаачлагч нар, оны шилдгүүд.

3 дугаарт: Энэ бол гадны эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйл биш. Хүний тэр дотроо автобус нийтийн тээвэр хариуцсан нөхдүүдийн бодлогын болоод үйл ажиллагааны доголдол. Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол хамгийн найдваргүй тээврийн хэрэгсэл. Бидэнд аз жаргалтай хот хэрэггүй ээ, зүгээр л тайван мөрөөрөө амьдрах хот хэрэгтэй.

Эх сурвалж: С.Энхтөр


URL:

Сэтгэгдэл бичих