Сэрэмжлүүлэг!

17410368_735481936626493_283478565_n-768x538Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд нэвтэрч ард иргэдийг хохироож буй асуудал өдөр бүр гарсаар байна. Өнөөдөр буюу 21-ний өдөр нэгэн иргэн орлогоо банкинд тушаахаар очтол өөрт нь хуурамч мөнгөн дэвсгэрт байсан болохыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Иргэд хайхрамж сонор сэрэмжгүйгээсээ болж эд хөрөнгө, цаг хугацаагаа алдах нь энүүхэнд байгаа учир мөнгөтэй харьцдаг хэн ч өрөнд орж, хариуцлагад унахгүйн тулд яарч сандралгүй хянамгай хандахыг сэрэмжлүүлж байна. Мөнгөн тэмдэгтийг гараараа тэмтрээд үзэхэд товгороор бичсэн монгол, крилл бичиг, тоо болон Чингис хааны дүрс гарт мэдрэгдэх юм. Дараа нь, нарны гэрэлд бариад харах, Монголбанк гэсэн жижиг бичгийг ч сайтар анзаарч байвал хуурамч мөнгөнд хууртахгүй байх боломжтой гэдгийг уншигчиддаа сануулъя.

Эх сурвалж:Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих