Төрийн тусгай албаны ажилтан хүн хутгалж гэмтээснийг нууж байна уу

35mf5hjtspodurupsuebi3itekТөрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч согтуугаар бусдад халдсан хэрэг гарсныг албаныхан нууцалж байж болзошгүй байна.

Хэргийн талаар цагдаагийн байгууллага шалгаж байга ч Төрийн тусгай хамгаалалтын газар “Ийм хэрэг болоогүй” хэмээн үгүйсгэжээ. Хэргийн талаар тодруулбал уг хэрэг Цэргийн баярын шөнө болжээ. Энэ сарын 18-19нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Гэрт дайрч орж ирэн хутгалж гэмтээлээ” гэсэн дуудлага иржээ.

Цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиход сэжигтэн этгээд хохирогч эмэгтэй зүүн эгэм тус газарт нь хутгалж гэмтээсэн байжээ. Сэжигтэн төрийн тусгай хамгаалалтын албан ажилладаг, ахлагч цолтой, 33 настай Б гэгч байсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бол хохирогч эмэгтэй Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих