А.Цогцэцэг сайдад алагчлуулсан эмч нарт ТЭМЦЭХ-ээс өөр сонголт үлдэх үү?

8239

Эмнэлгийн байгууллагад ажиллаж буй бүх л эмч сувилагчид хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалын төлөө зүтгэдэг гэдэгт би эргэлздэггүй. Тэгвэл салбарын сайд А.Цогцэцэг асуудал шийдэх гээд алагчилсан шийдвэр гаргажээ. Юу гэхээр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар тус яамнаас ажлын хэсэг гарган, олон хүний амь аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмч нар онцгой урамшуулал үзүүлдэг болох урамшууллын системийг бий болгох гэж байгаа гэнэ. Энэхүү урамшууллын системийг юу юугүй үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянга мянган хүний эрх ашигтай холбоотой асуудлууд байна шүү дээ.

Ямартаа л эмч мэргэжилтнүүд бодит нөхцөл байдлынхаа талаар сошиалаар чангахан дуугарцгаах болсон. Шөнөжин эхнэрээ тэвэрч унтсан шүүгчийн цалин 3-6 сая төгрөг.Шөнөжин хүний амь насыг дэнсэлж хоносон эмч 500000-н төгрөгийн цалин авч буй нь шударга явдал уу гэдгийг тэд асууж буй. Тухайлбал, нэг эмч өөрийн байр суурийг илэрхийлэхдээ  “Гадаадад нэг Их эмч,3-н сувилагчид 10-15 өвчтөн ноогддог.Гэтэл өнөөдөр өрх болон эрүүл мэндийн байгууллагад  ажиллаж байгаа Их эмчид 30-40 өвчтөн ноогддог.Мөн АНУ-д гэр бүлийн эмч буюу манайхаар бол өрхийн эмч нар хамгийн бага цалинтай гэгддэг ч сардаа 14,5 мянган ам.доллар авдаг. Швейцарийн эмч нарын хамгийн бага цалин 7,8 мянган ам.доллар, Их Британийн эмч нарын хамгийн бага цалин 7,0 мянган ам.доллар гэх мэт. Монгол улс иргэнийхээ амийг яаж үнэлдэг,мөн хөдөлмөрийг нь яаж үнэлдэг талаар ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар хэмээх тооохон айлаар жишээ татая.Их эмч,сувилагч 518000-580000 төгрөгийн цалин авч байна.ТҮЭМ 3.1 5.1 гэсэн шатлалтайгаар. Их эмчийн цалин 580000төг:22хоног 8н цагийн хөлс 26000төг /40 хүн = гээд үзхэд нэг хүний амийг ердөө 560төгрөгөөр үнэлж байна. 580000:22=26000 8н цагийн хөлс  26000:40=560төгрөг

580000 мянгаас нийт  шимтгэл татвар гээд 19%г авна, тэгэхээр нэг эмч гар дээр 400000 төгрөг  авна.Энгийн цагдаагаас 15%, Дундаж цалинтай иргэнээс 40% хамгийн өндөр цалинтай хүнээс 10 дахин бага цалин гар дээрээ авч байна.Эмнэлэгийн бусад сувилагч,асрагч,тусллах ажилчны цалинг яриад ч хэрэггүй.Дээрээс нь маш их дарамт.Мөн эм тарианы хүрэлцээ муу ,эмийн үнэ нэмэгдээд байдаг төсөв нэмэгдэхгүй.Эм тарианы хүрэлцээ САРЫН  2 дахь хагас гэхэд дуусаж байна.Боломжоороо эмнэлэгээс гаргана.  Зарим  эмийг  гаднаас иргэдийн кармаанаас гаргуулан хэрэглэнэ.Тоног   төхөөрөмж бүгд хоцрогдсон, дандаа 10-аас дээш жилийн насжилттай.Эрүүл мэндийн яамруу асуудал тавихаар сангийн яамруу өгнө.Сангийн яам нь наад эмнэлэгийн ажилчидынхаа  илүү цаг 90-р тогтоолын нэмэгдэл дээр анхаар,  төсөв нэмэх боломжгүй гээд буцаана.Угийн бага цалин авч байж яаж нэмэж цалингаас хасах вэ?Өрх нэгдсэн эмнэлэгийн эмч,сувилагч нар өдөрт 30-40 хүнд үйлчилж байна.Нэг хүнд 12 минут  зарцуулж байна гэсэн.Хүүхдийн эмч нар 50-100н хүнд үйлчилнэ,  эмнэлэгийн орны хүрэлцээ муу.Нэг эмч өдөрт 10-15 н хүнд үйлчилж байсан бол  нэг хүнд 30 минут зарцуулж хангалттай үзлэг хийж сэтгэл хангалуун гаргах байсан.Хүн амын тоо өсөөд байдаг эмчийн орон тоо бага байгаад байдаг.Сүүлийн үед байнга эмч,эмнэлэгийн ажилтан,эрүүл мэндийн байгууллага руу иргэд их дайрах,буруутгах  хандлага их болсон.Эрүүл мэндийн байгууллага муу ажилласандаа биш.Урьдчилан сэргийлэх эм,тариа төсөв санхүү муу байгаагаас дээрх үзэгдэл газар авах болсон.Томуу томуу төст өвчин хяналтнаас гарсан гэж хэлэхэд буруутахгүй,өрх,нэгдсэн эмнэлэгүүдийн орон тоо хангалттай байсан бол томуу томуу төст өвчнөөр энэ олон нярай эндэхгүй байсан.Мөн зүрх судас,элэгний өвчнөөр өвдөж нас барсан хүнийг хэчнээнийг аврах байсан бол.Одоо эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэх цаг нь болсон гэж бодож байна.Эрүүл хүн Монголын баялаг.” хэмээн бичсэн байсан.

Үнэхээр ч эрүүл мэндийн салбарын хүнд хэцүү асуудлыг удирдаж байгаа САЙД нь л төр засгийн түвшинд гаргаж ирж, шийдэлд хүргэхгүй бол засгийн газрын танхим тэрчигтээ нэг салбар луу өдөржин шөнөжин хараад байхгүй шүү дээ. Яах гэж ер нь салбарын сайд гэж байдаг юм бэ. Салбарынхаа төлөө яв л даа. Одоо татвар нэмээд төсөвт тодорхой хэмжээний орлого нэмэгдэнэ гэж байгаа. Тэгвэл яагаад салбарын сайд зангараг гаргаж ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР-ыг аврах асуудлаар дуугарч, тэнд ажиллагсдын өмнө тулгамдаад буй асуудлыг шийдүүлж болохгүй гэж. Эсвэл заавал эмч нар ЖАГСААЛ хийж, тэмцэх ёстой юу?

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих