Төв талбайн авто зогсоолыг түр хаалаа

cШинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 10.00 цагаас болох ажээ. Үүнтэй холбогдуулан талбайн урд талын автомашины зогсоолыг арга хэмжээ дуусах хүртэл түр хугацаанд хаасан байна.

Иймд иргэдийг тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм. Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг ЗЦА-аас зөвлөлөө.

 


URL:

Сэтгэгдэл бичих