Трампын хоригийг цуцлав

b427eae0-09f2-11e7-b9a4-f1e30ca97dd5Хавай дахь Холбооны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шинэ аялал жуулчлалын хоригийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр саяхан баталсан “Исламын шашинтай орны иргэд АНУ-д 90 хоногийн аяллын визээр орохыг хориглосон шийдвэр” Хавайд хэрэгжихгүй болоод байна.

Ерөнхийлөгч Трамп исламын улсын иргэд болон дүрвэгсдийг 120 хоног АНУ-д нэвтрэх эрхийг түдгэлзүүлээд байсныг нэлээд эсэргүүцэлтэй тулсан юм.

Доналд Трамп уг шийдвэрээ “АНУ-д алан хядах ажиллагаа явагдахаас сэргийлж байгаа” гэж тайлбарласан бол Холбооны шүүхийн нэр хүндтэй гишүүд “Энэ шийдвэрээс болж АНУ-ын дипломат харилцаатай орнуудтай муудалцахад хүрч байна” гэж дүгнэсэн билээ.

Ямартай ч Доналд Трампын аялал, жуулчлал, цагаачлалын бодлогын түвшинд баталсан хоёр ч шийдвэр цуцлагдаад байна.

Т.Бат

time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих