Ди-жей Өөжий шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна

Ди-жей Өөжий буюу О.Ганболд өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-аас 0.6 грамм мансууруулах бодис нууцаар авчирч байгаад баригдсан билээ. Тэрээр авч явсан энэхүү бодисоо “минийх биш” гэж мэдүүлсэн ч нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр түүнийх мөн болох нь тогтоогдсон юм.

Өмнө нь мөн л энэ төрлийн хэргээр хоригдож байсан түүнийг энэ удаад онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцож 12 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Харин  холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хурал болсон ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна. Тэрээр уг шийдвэрийг эсэргүүцэн ирэх долоо хоногт хяналтын шатанд гомдол гаргахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих