УИХ-ын 10 гишүүнийг лоббидсон Д.Загджав өнөөдөр Уул уурхай дэд сайд болох нь

295jp6kccopoasj655mengvmkgЕрөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээлийн хүн гэгдэж ирсэн УИХ-ын гишүүн асан Д.Загджав М.Энхболдынх болсон бололтой. Учир нь тэрбээр өнөөдөр Уул уурхай дэд сайд болох гэж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт найман асуудал, гурван танилцуулга сонсохоор төлөвлөжээ. Үүнээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг албан ёсоор томилох аж.  Түүнийг өмнө нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг дэмжсэн юм.

Тус хуралдааны үеэр дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун нарыг дэвшүүлсэн ч зөвлөлийн гишүүд Д.Загджавын талд байжээ. Учир нь МАН-ын дарга М.Энхболд өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг дэмжсэн байр суурьтай байжээ. Гэвч түүний шийдвэрийг зарим нөхөд нь эсэргүүцэж, 10 гаруй гишүүн намын даргадаа хандан, УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичиг илгээсэн.

Уг бичгийг УИХ-ын гишүүн Б.Жавхланы албан бланк дээр гаргасан байх бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Ө.Энхтүвшин нар гарын үсэг зуржээ.  Улс төрийн албан тушаал гэдэг нь тэднийхээр Уул уурхайн дэд сайдын албан тушаал юм. Д.Загджав өмнө нь Улаанбаатар төмөр замын даргад өрсөлдсөн ч  “Монголдоо тохирлцохоос илүүтэй ОХУ-ын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хаалгыг сахиж, дэмжлэг авахыг чухалчилсан” гэдэг үндэслэлээр боломжоо алдсан. Харин энэ удаад боломжтой гэсэн бүхий л арга хэмжээг авч, төрийн ордноор өдөржин тойрч, алхсных нь үр дүнд Уул уурхайн дэд сайдын суудлыг УИХ-ын 10 гишүүний лоббиг цуглуулж авч чадлаа.

24tsag.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 17 March 2017

СПИРТИЙН ЧЕНЖ ГАРЫН БЭЛЭЭРЭЭ ГАРЧ ИРЖДЭЭ ТОЛГОЙ ГЭЖ ОЛГОЙДОО ЗАЙЛУУЛ ХАНУУЛД НОЁН ШИГ 8 ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨСӨН НОХОЙ ТОЛГОЙТ

Сэтгэгдэл бичих