Та чичирч зогсох хүүхэд, морь хоёрыг хараад ямар “кайф” авдаг вэ?

1489470629_834e1a3df56f226originalМонголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэрийн дээр тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглосон байсан тухай Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам хэллээ.

Эдгээр гурван үйлийг хийснээр тэнгэр задраах, энгийнээр цаг агаарыг эвгүйцүүлнэ гэж үзэж, манай өвгөд хориглодог байжээ.

Энэ талаар С.Дулам багш “ногоо ургахаас өмнө, морь малын хүч тэвээрэг аваагүй цагт морь уралдуулах нь угаас хориотой байсан. Харин хуучин цагт залуусЦагаан сараар айл, хамаатан саднаараа зочилж, золгуут хийхдээтэр жилдээ хэн нь хийморьтой явахыг үзэх гэж айл саахалтын хооронд буюу богинохон зайд нэг удаа ухасхийж, хэнийх нь морь хурдан байгааг үздэг байсан. Гэхдээ энэ бол томоохон уралдаантай адилгүй, тоглоом наадмын чанартай зүйл шүү дээ. Ийм зүйл л байсан. Түүнээс бишурт хөлийн уралдаан угаас өвөл, хаврын хахир хатуу цагтбайгаагүй” гэж тайлбарласан юм.

Тэгэхээр мал ухаантай бидний өвгөд хахир цагт уралдаан зохион байгуулж, хүүхэд морь зовоодоггүй байсныг гэрчилж байна. Үнэндээ морь уралдуулах нь нийт түмний гэхээсээ хөрөнгөтний зугаа төдий зүйл болж. Үүнийг хориглож чаддаг хууль, шүүх ч гэж алга. Морь уралдуулж, зугаацдаг энэ байгууллагын толгой төрийн сайд, түшээд байгаа цагт хууль ч тэдний өмнө мөхөсдөх биз.

Тэгэхээр энд ийм гарц байж болохоор байгаа юм. Хэн зугаацаж, хэн нь морио уралдуулах нь бидэнд хамаа алга. Хамгийн гол нь тэр уралдаанаа зөвшөөрөгдсөн морин тойруулгын зам дээр цөөн хүрээнд хийж, төрийн хэмжээнд шийдвэр захирамж гаргадаггүй болмоор байх юм.

Манайх шиг өвлийн хүйтэнд хүүхдээр морь унуулж, эрсдэлд оруулах шийдвэрийг Засгийн газар нь гаргаад байж байдаг улс байхгүй л болов уу даа. Тиймээс зугаацах дуртай хүмүүс нь дэлхийн жишгээр морин тойруулга барьчихаад тэднээ олны нүднээс далд мөнгөө үрээд сууж байвал яасан юм бэ.

Монголоо алджээ гэж буруутгаж магадгүй. Гэхдээ л хацар нь хөлдөж, бээрсэн хүүхэд, хөлс нь хатаж амжилгүй мөстсөн адууг харах бүрт сэтгэл шимшрэх юм. Үүний цаана паар үлээлгэсэн халуун машинд 100 татсан эрхмүүд мар мар гээд инээлдэж суугаад харахаар бүр ч дургүй хүрэх юм. Чичирч зогсох хүүхэд, морь хоёроос ямар кайф авдаг “адгууснууд” юм бол доо бүү мэд…

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих