Оффшор данстай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ

4532226d43e359c90325009317654887Ард түмний онцгой зөвлөл Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд “Тулган шаардах бичиг өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Үүнд
1. УИХ-ын ээлжит бус, онцгой чуулганыг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж, оффшор данстай хамааралтай улстөрчдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх,
2. Оффшор данстай хамааралтай улс төрчдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг нэн даруй байгуулах,
3. Хөрөнгө орлогын мэдүүлэгээ хуурамчаар бүрдүүлж, оффшор дансан дахь хөрөнгө мөнгөө нуусан гишүүдэд хариуцлага тооцож, хууль бус хөрөнгө орлогыг нь эх орондоо эргүүлэн татаж авчрах,
4. УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаал хашиж байсан буюу одоо хашиж байгаа оффшор данстай хамааралтай улстөрчид:
1. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогт
2. УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр
3. УИХ-ын гишүүн, УИХ-ын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд
4. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар
5. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
6. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
7. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
8. Байгаль орчны сайд асан У.Барсболд
9. Сангийн сайд асан Я.Очирсүх
10. Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
11. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Сандуй… гэх мэт нийтэд зарлагдсан нэр бүхий этгээдүүдийн асуудлыг УИХ-ын онцгой чуулганаар олон нийтэд нээлттэй хэлэлцэхийг шаардсан.
5. УИХ-ын гишүүн бүр манай шаардлагад албан бичгээр хариу өгөхийг тулгасан.

Энэхүү бичгийн хариуг энэ сарын 15-ныг хүртэл өгөхгүй бол УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлнэ гэж АТЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлж байна. Мөн тэрээр оффшорчдыг шалгах ажлын хэсэг байгуулах нь хэцүү ажил биш. Хурууны үзүүр хөдлөх төдийд бий болох зүйл тэрбээр онцолж байсан.

Хэрэв АТОЗ-ын тулган шаардсаны дагуу ажлын хэсэг байгуулж ажиллавал 17-30 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх юм байна. Оффшорчдыг шалгаж улсын төсөвт мөнгийг нь татаж чавдал ОУВС-аас зээл авах шаардлагагүй аж

Түүнчлэн тэмцэл хийвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулсан иргэдийнх нь тэмцлийн жишгийн дагуу ард түмнийг нэгтгэж оффшор данстай улс төрчид, тэднийг өмөөрсөн УИХ-ыг тараана.

УИХ-аас ажлын хэсгийг байгуулах тухай хариуг гуравдугаар сарын 15-ны дотор өгөхгүй бол ард түмнийг Сүхбаатарын талбай дээр жагсаал хийхийг уриалан дуудах аж. Ард түмний Онцгой зөвлөлийн чуулганы үеэр Улсын Их хурлын гишүүн асан С.Ганбаатар:- ”УИХ-ын гишүүн, улс төрд ажиллаж байгаа хүн  оффшор дансандаа мөнгөтэй байна гэдэг бол ард түмний нийтийн эрх ашгийн төлөө гаргах шийдвэрээ мөнгө болгож, бусдад худалдаж бусдын төлөө маш их давуу талтайгаар уул уурхайн баялагын гэрээ хийсэн гэдгийг нотлоно хэмээн хэллээ.Оффшор данстай улстөрчдийн эсрэг ард түмэн хүчтэй тэмцэж байж оффшорчид буруу зүйл хийснээ ухамсарлана. Түүнээс нааш тэд өөрсдийн онц ноцтой, аюултай үйлдлээ ухамсарлахгүй байна” гэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих