Богино хугацаанд оновчтой мэдлэг олж авах кино продюсерын сургалтанд урьж байна
Кино продюсерүүд киноны зохиолоос авахуулаад кино хэрхэн бүтдэг талаар бүрэн ойлголттой байж чадвал амжилттай кино бүтээж чадна. Цаг хугацаанд байнга баригдаж яваа энэ үед шаардлагатай, тодорхой мэдээллийг богино хугацаанд оновчтой заалгаж авах ховор боломж танд нээгдлээ.
Тодруулбал кино продюсер болох хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зориулж Produsers Workshop сургалтын танилцуулгын хүрээнд “Нээлттэй танилцуулга хичээл” буюу Workshop сургалтыг 3-р сарын 17-ны 18:00 цагт St’studio-ийн байранд явуулахаар болжээ. Тус сургалтын эхний танилцуулга хичээл үнэ төлбөргүй явагдах бөгөөд сургалтын багшаар “Амьдралоги” киноны найруулагчаар ажилласан Сүхбаатарын Батмөнх багшлах юм.
Сургалтанд хамрагдсанаар та дараахи ойлголтуудыг авна:
- Кино продакшн гэж юу вэ?
- Киноны зохиол
- Киноны санхүүжилт
- Киноны онол зэрэг
Сургалтын хөтөлбөр:
- Кино драматургийн үндсэн ойлголт
- Кино жанрын тухай ойлголтууд
- Кино зохиолыг задлан шинжлэх аргачлал
- Кино зохиолын үнэлгээ
- Төлөвлөгөө гаргаж, смета тооцоолол гаргах
- Киноны жанраас шалтгаалан киноны найруулагч, операторыг сонгож, уран бүтээлийн багийг бүрдүүлэх нь
- Продюсерүүд ба кино продакшны үйл ажиллагаа
- Продюсерүүдийн үндсэн эрх үүрэг, хариуцлага
- Продюсерүүдийн баг
Кино продюсингийн талаарх ойлголт:
Бидний шимтэн үзэх дуртай уран сайхны кинонууд хэрхэн яаж бүтдэг вэ? Найруулагч, жүжигчид, нүүр будагчин, зураачид болон мэдээж продюсеруудын нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Энд бид та бүхэнд кино продюсерын ажлын тухай, мөн хэрхэн кино продюсер болж болох тухай товч бөгөөд энгийнээр тайлбарлалаа.
Киноны продюсер юун түрүүнд хийх гэж буй киноныхоо зохиолыг сонгож, киноныхоо санааг хөгжүүлж, гол нь киноны санхүүжилтийг босгож, гол гэрээнүүдээ хийнэ.
Продюсерүүдийн гол санаа зовних зүйл бол мэдээж кино маань хуваарийнхаа дагуу хийгдэж байгаа эсэх.
1-р алхам. Кино хийх үнэхээр чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Кино продюсер болох хэд хэдэн арга бий. Ихэнх продюсерүүд эхлээд кино жүжигчин найруулагч зэргийн ажил хийж байгаад кино продюсинг руу ордог бол зарим нь энэ урлагт үнэхээр сонирхолтой хайртай бизнесын хүрээний хүмүүс байдаг байна. Хамгийн чухал нь та тухайн кино төсөлдөө үнэхээр татагдсан байх эсвэл киноны урлагт чин сэтгэлээсээ дурласан нэгэн байх ёстой ажээ.
2-р алхам. Боловсрол мэдлэгтэй болох.
Яг тодорхой сургууль төгссөн байх шаардлагагүй ч киноны талаар сурч боловсорсон, тодорхой мэдлэг олж авсан байх нь кино продюсерын ажлыг хийхэд маш их давуу талыг бий болгоно. Киноны талын сургалтанд хамрагдсанаар киноны талаар ойлголт мэдлэгээ сайжруулж, киноны продюсерын үүрэг ролийг ойлгоход хэрэгтэй. Ийм сургалтууд манай улсад хомс хэдий ч бид анхныхаа алхамыг хийж эхлээд байна.
Найруулагч С.Батмөнх
Сургалтыг багшлах найруулагч С.Батмөнх бидний мэдэх олон кинонуудыг найруулжээ.
ФИЛЬМОГРАФ
. 2000 ”Сүүлчийн хүсэл” уран сайхны богино кино, (зохиогч, найруулагч)
. 2001 ”Икар ба Дедаль” уран сайхны богино кино, (найруулагч)
. 2003 “Алексийнд” уран сайхны богино кино, (найруулагч)
. 2005 ”Шамбалын эрэлд” уран сайхны богино кино, (зохиогч, найруулагч)
. 2006 ”Digital L.A.B” Industry film, (найруулагч)
. 2007 ”Жигүүр” уран сайхны богино кино, (зохиогч, найруулагч)
. 2008 ”I breathe you” видео клип (дуучин Номинжин), (зохиогч, найруулагч, монтаж) ”Bondage of Love” видео клип (дуучин Номинжин (гол санаа, монтаж) ”Гоёо. Үйлдвэрлэлийн дамжлагууд” Industry film, (зохиогч, найруулагч, монтаж) ”Соёлын наадам-Сэрсэн тал” баримтат кино (зохиолч, найруулагч)
. 2009-2010 “Нүүдэл Суудал” Иргэний боловсролын сэдэвтэй 12 нэвтрүүлэг, 30 min Боловсрол суваг (найруулагч, редактор)
. 2010 ”Амжилтын үндэс” баримтат кино, (найруулагч, редактор, монтаж) ”Копенгаген хүрэх зам” баримтат кино, (найруулагч, редактор) ”Зам” телевизийн олон ангит киноны pilot төслийн 1-3 ангийн зохиол; захиалагч Норовбанзад сан (зохиолч) ”Амжилтанд хүргэсэн багана” баримтат кино, захиалагч “Шинэ Монгол” сургууль (найруулагч, редактор)
. 2011 ”Гёте-Институт Монголд” Promo танилцуулга, захиалагч Гёте- Институт (найруулагч, редактор) ”Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль” хуулийн төслийн танилцуулга, (найруулагч, редактор)
. 2013 ”Би явлаа баяртай” уран сайхны кино, “Sally’s” production (найруулагч)
. 2014 “Цагаан дарь эх” уран сайхны кино, “СҮБАТА продакшн”, (зохиолч, найруулагч)
. 2016 “Амьдралоги” уран сайхны кино, “U Film” (найруулагч)
Боловсролын тухайд 1999 онд ХБНГУ-ын Hildesheim хотын Их сургууль; Философын тэнхим, 2007 онд ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз Киноны Дээд Сургууль, Телевиз, киноны найруулагчаар төгсчээ. 2010 оноос хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа юм.
Утас: 94091828, 99215466
Хаяг: БЗД, 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд “EDU CAMPUS”-ийн 2 давхарт 205 тоот
Facebook: https://www.facebook.com/ststudioofficial
URL: