Дуучин Б.Амархүүгийн шинэ бизнес юу байв?

edea6607df73420503c29cec01106041Урлагийн ертөнцөд одтой яваа залуу дуучин Б.Амархүү урлагийн амьдралаасаа залхсан уу гэмээр сүүлийн үед бизнесийн салбарт одтой яваа гэдэг. Тэрээр Улаан-Үд хотод залуучуудын хувцасны том дэлгүүр ажиллуулдаг гэх бөгөөд тус дэлгүүрт ноолууран болон савхин эдлэлээр хийсэн өнөөгийн залуучуудын стилийн хувцас зардаг аж. Бизнес нь амжилттай яваад урамшсан залуу дуучин Москва хотод өөрийн нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөсөн мөн Монгол- Буриад зоогийн газартай болохоор зорьж байгаа гэх мэдээ хэсэгтээ л хэвлэлийнхний бичих гол сэдэв болж байв.

Харин өчигдөрхөн сайхан хоолойтой, чадварлаг дуучин Б.Амархүү маань өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан шинэ бизнесийнхээ талаар цухас дурдав. Тэрээр хувийн цахим хуудсандаа: “Найзтайгаа хамтарч Паркын CASTLE-г авч явахаар боллоо. Залуу хүмүүс хамтраад бизнесийг бүтээнээ л гэсэн байна” хэмээн бичжээ.

А.Хатанго
ZUV.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 2 November 2018

Ene zaluu daldaga yumaa

Сэтгэгдэл бичих