Монголчууд Аргентин улсад визгүй зорчих гэрээ хийлээ

hj6t88njujftvlb5nof7u8nnt_bМонгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр /2017.03.09/ Улаанбаатар хотод боллоо.  Уулзалтын хүрээнд хамтрах ажиллах боломжуудыг ярилцжээ.  Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэжээ. Мөн Буэнос Айросын Үндэсний Их сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутан сургах, Аргентины Дипломатын Академид монголын дипломатуудыг суралцуулах боломжийг судалж үзэхээр болсон байна. Түүнчлэн  хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих