Гоо сайхны тарилга, эмийг олон нийтийн сүлжээгээр авахгүй байхыг анхааруулав

4pij0vg10prioatpn77f5de2k8Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны тарилга, эмийг олон нийтийн сүлжээгээр авахгүй байхыг анхаарууллаа.

Тодруулбал хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил сүүлийн үед их илэрч байгаа аж. Тиймээс  дээрх төрлийн тарилгыг хийлгэхдээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ /ЭМЯ-наас авсан/, гадна хайрцаг болон доторх савлагаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх, хайрцаг дээр Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэхийг шалгах шаардлагатай юм.

Хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих