С.Баярыг Элчин сайдаар томилсон нь Монгол улсын төрийг гутаан доромжилсон шившигт үйлдэл

8042

Иргэн Ж.Занаа төрийн өндөрлөгүүдэд хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
Улсын их хурлын дарга М. Энхболд,
Монгол улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт

Шаардлага

Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн засаг, төрийн эрх, үүргийг тодоос тод заасан.

Гэтэл та бүхний хийж байгаа бүхэн Үндсэн хууль болон нэр бүхий олон хуулийг зөрчих, түүгээр ч үл барам олон хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн өөрчилж байгаад юу дуртайгаа хийдэг болоод удаж байна. Түүний нэг жишээ нь Монгол улс, Монголын ард түмэнд нэр нүүрээ барсан С. Баяр гэдэг хүнийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон нь Монгол улс, монголчуудын нэр төрийг гутаан доромжилсон шившигт үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Тиймээс С. Баяр гэдэг хүний гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, үр хүүхэд, гэр бүлийн ойр дотнын хүмүүсийн оффшор дансны асуудлуудыг дотоодын хууль тогтоомжийн дагуу шалган тодруулах, гэм буруугүй нь тогтоогдох хүртэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Монгол улсын нэрийг төлөөлж Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон томилгоог нэн даруй цуцлахыг ШААРДАЖ БАЙНА!

Монгол улсын иргэн Жүрмэдийн Занаа

2017 оны 3 сарын 09
Улаанбаатар хот


URL:

Нэр: Зочин Огноо: 10 March 2017

Хаанаас ямар хөрөнгийн эх үүсвэрээр баяжсаныг заавал тодоруулах хэрэгтэй. Улсаас юм цохисон л байгаа л даа. Улс үндэстэн үлдэх үр хүүхдээ бодмоор юм даа

Нэр: к.д Огноо: 10 March 2017

5 хүн буудаж алсан гэж,оюутолгойг зарсан гэж,олон хүүхэд өнчрүүлсэн гэж,олны хүртэх ёстой хөрөнгийг оффшорт нуусан гэх мэт олон муу хэргийг нь онцгойлон шагнаж байгаа нь энэ үү…монгол авилгачдын намынхаан…

Нэр: зочин Огноо: 11 March 2017

Энэ худалч,завхай хүн юм .25 дүү- хүүхэдтэй суунаа бас

Нэр: Админ Огноо: 11 March 2017

Энэ муу лалар чинь өнгөрсөн сонгуулийг өндөр үнээр гадаадын хаакер хөлсөлж орвонгоор нь эргүүлж ардын намыг ялуулсан толгойлогч нь байгаа юм. Тэгэхлээр хүссэн газраа очилгүй яах вэ дээ . Муу лалар шоронд нинжа болох өдөр ирнээ.

Сэтгэгдэл бичих