Агаарын бохирдлоор бизнес хийдгээ болихыг анхааруулав

Агаарын бохирдол нийслэлчүүдийг олон жил бухимдуулж байгаа. Гэтэл дээрх бухимдал  Төрийн ордонд нэвтрэн

халдварлаж гишүүдийг “өвчлүүлж” эхэлжээ. Үүний шинж тэмдэг нь өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр илэрсэн юм. Хуралдаанаар Үндэсний ауди­тын газраас утаа бага гар­гах з­о­риу­лалт бүхий түлш боловс­руу­лахаар төсвөөс санхүүжүүлсэн хө­рөнгийн зарцуулалтын та­лаарх мэдээллийг сонсов. Шал­гал­таар төсвийн хөрөнгийг ү­ргүй зарцуулсан нь харагдаж, хан­галтгүй үнэлгээ авсан байна. Үүн дээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр шүүмжлэлттэй хандаж, энэ ажилд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хувийн сонирхол шургалсныг хэлэв. Тэрбээр хагас коксжсон түлш үйлдвэрлэх төслийг “Аморе интернэшнл” компани авсныг эсэргүүцэж байгаа аж.

Одоогоор хийсэн юмгүй компанид хоёр тэрбум төгрөг олгочихоод байгаа нь Д.Зоригтыг хардах шалтгаан болсон бололтой. Харин Д.Зоригт сайд “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцад хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх технологи байхгүй учраас тендер шалгаруулалтын журмаар дээрх компани орж ирсэн. Үүнд ямар нэг “но” ороогүй гэсэн юм. Гэсэн ч энэ хариулт түүнд үнэмшилтэй сонсогдоогүй бололтой уураа барьж ядан “Чамайг би шалгуулна, сайдын суудлаас чинь ч огцруулна. Чи тэгж агаарын бохирдлоор бизнес хийдгээ болих хэрэгтэй. Наад яриад байгаа компанид  чинь хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи нь байхгүй” гээд хуралдааныг орхин гарлаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан салбарын сайдаас өнгөрсөн хугацаанд хичнээн хэмжээний санхүүжилтийг агаарын бохирд­лыг бууруулахад зарцуулс­ныг лавлав. Д.Зоригт сайдын хэлс­нээр, 3-4 жилд агаарын бохир­долд зургаан тэрбум төгрөг зар­цуулжээ. Харин 2006 онд нийс­лэлээс 3.2 тэрбум төгрөг хуваа­рилсан байна. Ирэх оноос агаарын бохирдлын хууль хэрэг­жиж эхэлснээр нэг тонн нүүрс тутмаас 1000 төгрөгийн татвар авч санд төвлөрүүлэх аж. Тус татварын орлого 2011 ондоо 15 тэрбум төгрөгөөс давах гэнэ. Энэ мөнгийг утаатай тэмцэхэд зар­цуулна гэж Д.Зоригт сайд тодот­гов.

НӨАТ-ын тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг хэлэлц­лээ.  Засгийн газрын боловс­руул­сан анхны төсөлд зөвхөн га­зар тариалан эрхлэгчид тэр дундаа эх орны хөрсөнд тарьж ургуул­сан буудай, жимс, жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлнө гэсэн агуул­­га багтаажээ. Гэтэл Зас­гийн газрын хуралдаанаар хэ­лэл­цүү­лэх шатанд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд нар тус бүрдээ зарим хөрөнгө оруулалтын ажилтай холбогдох зүйлүүдийг НӨАТ-аас чөлөөлүүлэх заалтыг тусгуулсан аж. Ингэснээр ирээдүйд эрчим хүчний чиглэлийн томоохон хөрөнгө оруулалт НӨАТ-аас чө­лөөлөгдөх нөхцөл бүрдсэн байна. Нөгөөтэйгүүр, шинэ төмөр зам байгуулахтай холбоотойгоор мөн хөрөнгө оруулалтын зарим ажлуудад шаардагдах бараа, ма­териалууд дээр ч НӨАТ-ын хөн­гөлөлт үзүүлэх болж тусга­жээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэлцүүлгийн шатанд эл асуудалд нухацтай хандах шаардлагатайг хэлсэн. Татвар төлөгчдөд аль болох хөнгөлөлттэй байх нөхцөлийг төр олгох ёстой болохоос шууд хөнгөлөөд явах нь зохисгүй. Тиймээс байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, татварын асуудлыг судлах шаардлагатай гэв. Харин байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “НӨАТ-ын хөнгөлөлт нь хүнс үйлдвэрлэгч дээр тавигдах нь зөв. Хавт­гайруулах нь учир ду­таг­далтай учраас ажлын хэсэг бай­гуулахыг дэмжиж байна” гэ­лээ. Гишүүдийн олонхын сана­лаар хуулийн төс­лийг хэлэл­цэ­хийг дэмжсэн юм.

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Тус төсөл хоёр үе шатаар дөрвөн аймагт 1996 оноос хойш хэрэгжжээ. Эхний  шатанд Хөвсгөл, Архангайд таван сая ам.доллар, дараагийн шатанд Булган, Хэнтийд 19.4 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тиймээс энэ удаа Говь-Алтай  аймагт хэрэгжүүлэхээр сонгосон аж. Асуулт, хариулт дуусч хуулийн төслийг дэмжив.

Б.МЯГМАНСАНЖ


URL:

Сэтгэгдэл бичих