Засгийн газарт Хамаатай & Хамаагүй
“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан өчигдөр болж өнгөрсөн билээ. Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон байдаг. За харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэж “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас засгийн газрын дээрх тогтоолыг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.
Гэхдээ “Дүнжингарав” уралдаан болсон. Тэрчлэн Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дээр гишгэх ёстой юу гэдэг асуулт дагаж буй.
Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Үндсэн хуульд зааснаар ЗГ-ын шийдвэрийг ЗГ өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх ЗГ-ын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” хэмээн бичсэн байна.
За харин Бат инженер “Захиргааны шүүхийн шийдвэр ЗГ-т хамаагүй гэдэг бол худлаа. ЗГ ИНЕГ-н даргыг халахад захиргааны шүүхээр шүүхдээд буцаж ирж байсныг нь санаж байна” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: