Манай улсын энхийг сахиулагчид дүрвэгсдийг галаас аварчээ

a7129d43-c007-43fe-8dd8-9ff8d9b341d7Монгол Улсын Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн мотобуудлагын баталионы VI ээлж Өмнөд Судан улсад үүргээ амжилттай, нэр төртэй гүйцэтгэж байгаа.  UNMISS ажиллагаанд оролцож буй манай энхийг сахиулагчдын хариуцлагын бүс дэх дүрвэгсдийн хуаранд өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд гал гарсныг энхийг сахиулагчид цаг алдалгүй унтрааж, олон хүний амь нас, эд хөрөнгийг аварчээ.

Цэргийн багийнхны хариуцаж буй дөрөвдүгээр секторт тус улсын дотоодын дүрвэгсэд амьдардаг бөгөөд түүний зургадугаар блокт нь гал гарсан аж. Тэр дагуу дэслэгч Б.Энхбаяр захирагчтай батальоны гал унтраах орон тооны бус салаа түргэн шуурхай ажиллаж, газар аваад байсан галыг цааш даамжруулалгүй унтраасан гэнэ. Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 мянга гаруй хүн байгаа бөгөөд гал гарсан тухайн хэсэгт 100 гаруй айл, өрх амьдарч байжээ. Галын аюулыг яаралтай таслан зогсоогоогүй бол маш их хэмжээний хохирол учрах байлаа хэмээн дүрвэгсдийн хуарангийн оршин суугчид болон НҮБ-ын ажилтнууд манай энхийг сахиулагчдад талархсанаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих