Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

niislel1Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 03-р сарын 03-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. 0-2 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 03-ны 20 цагаас 03 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө хүйтэрч 0-5 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө хүйтэрч 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө хүйтэрч 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн,, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5,6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих