БЗД-т МАН хүч хэрэглэх гэж байна гэв

b0Нийслэлийн Засаг дарга С.Батболд  өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурсан нь өнгөрсөн орон нутгийн сонгуулиас хойш үргэлжилж  буй  АН, МАН-ын маргааны гол шалтгаан болоод буй. Уг нь орон нутгийн сонгуульд АН Баянзүрх дүүрэгт олонх болж 22 суудал авсан бол МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан байдаг.

Энэ маргаан үргэлжилж өнөөдөр тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсээд байна. Мөн тэнд цагдаагийн ажилтнууд очсон байгааг АН-ын гишүүд “Хүчээр дүүргийн удирдлагын эрхийг авах гэж байна” хэмээн тайлбарлаж байна.

Т.Бэх

time.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих